bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Numbers 24
Numbers 24
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 25 →
1
Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ид шид эрэлхийлж явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.
2
Балаам хараагаа өргөн, овог овогоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы сүнс түүн дээр ирлээ.
3
Тэрээр зүйр зөнгөө хэлжээ. —Беорын хүү Балаам, Нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.
4
Бурханы үгсийг сонсдог, Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг, унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүн тунхаглаж байна.
5
Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
6
Уудам тэнэгэр тал хөндий мэт, голын хөвөөн дэх цэцэрлэгүүд мэт, ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хуш модод мэт.
7
Түүний хувингуудаас нь ус урсах агаад түүний үр нь их устай байж, түүний хаан нь Агагаас илүү өндөрт байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөнө.
8
Түүнийг Египетээс гаргасан Бурхан Түүнд зэрлэг үхрийн эвэр мэт болой. Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэрээр цөлмөнө, Ясыг нь яйруулж, сумаараа тэднийг сүлбэнэ.
9
Тэрээр мярааж хэвтэх нь арслан мэт, эрслэн мэт. Түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж, чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.
10
Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэрээр хоёр гараа хавсарч цохив. Балак, Балаамд —Би дайснуудаа хараалгахаар чамайг дуудсан билээ. Гэтэл харагтун, чи тэднийг гурвантаа дараалан ерөөлөө.
11
Иймээс өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж ихээр хүндэтгэхээр зэхэж байсан. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв.
12
Балаам, Балакт —Чиний над уруу илгээсэн элч нарт би
13
“Балак мөнгө алтаар дүүрэн гэрээ надад өгөх байсан ч би ЭЗЭНий тушаалын эсрэг өөрийн хүслээр сайн, муу юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү?
14
Одоо харагтун, би ард түмэн уруугаа явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юу хийхийг би чамд мэдүүлье гэлээ.
15
Тэрээр зүйр зөнгөө хэлж —Беорын хүү Балаам, нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.
16
Бурханы үгсийг сонсдог ба Хамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг, Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг, унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүн тунхаглаж байна.
17
Би түүнийг хардаг ч одоо биш. Би түүнийг үздэг ч ойр биш. Иаковаас од гарч ирж, Израилиас очирт таяг босож, Моабын зах хязгаарыг довтлон дийлж, Шетийн бүх хөвгүүдийг сүйрүүлнэ.
18
Едом нь эзлэгдэж, Сеир ч дайснууддаа эзлэгдэнэ. Харин Израиль цэргийн хүчээ авна.
19
Иаковаас нэгэн ноёрхогч гарч, хотоос үлдэгсдийг устгах болно гэв.
20
Тэрээр Амалек уруу хараад зүйр зөнгөө хэлжээ —Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч, төгсгөл нь сүйрэл болно гэлээ.
21
Тэрээр Кенийг хараад зүйр зөнгөө хэлжээ. —Чиний сууц бат бөх, чиний үүр хадан дээр засагджээ.
22
Гэлээ ч Ашур нь чамайг олзонд байлгах хүртэл Каин нь тонуулан сүйрнэ гэв.
23
Тэрээр зүйр зөнгөө хэлжээ. —Бурхан үүнийг хийхэд амьд байгч нэгэн золгүй еэ!
24
Хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, Ашурыг мөн Еберийг зовооно. Ингээд тэд ч бас сүйрнэ гэлээ.
25
Дараа нь Балаам босож өөрийнхөө газар уруу салан явсан бөгөөд Балак ч замаараа явав.
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 25 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36