bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Numbers 34
Numbers 34
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 33
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 35 →
1
Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —
2
Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд ийн хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.
3
Танай өмнөд тал Зиний цөлөөс Едомын хажууг дагах бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш үргэлжлэх ажгуу.
4
Танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зинээр үргэлжлэх бөгөөд түүний адаг нь Кадеш-барнеагаас өмнө зүгт байж, Хазар-аддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой.
5
Уг хил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, адаг нь далайд байх ёстой.
6
Баруун хилийн тухайд, та нарт Их тэнгис байгаа бөгөөд энэ нь та нарын баруун хил болох юм.
7
Танай хойд хил энэ болой. Та нар хилийн шугамыг Их тэнгисээс Хор уулыг хүртэл татах болой.
8
Хор уулаас та нар Лебо-хамат хүртэл татах бөгөөд хилийн адаг Зедадад байх ёстой.
9
Уг хил Зифрон уруу гарч, адаг нь Хазар-енанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.
10
Зүүн хилдээ зориулж та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат.
11
Уг хил нь Шефамаас Аины зүүн талаар Рибла уруу уруудна. Хил уруудан үргэлжилсээр, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой.
12
Уг хил Иордан уруу уруудах бөгөөд адаг нь Давст тэнгист байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг энэ ажгуу” гэж айлдав.
13
Мосе, Израилийн хөвгүүдэд тушаан хэлэхдээ —Есөн овог болон хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил чинь болж та нарын дунд шавгаар тэнцүү хуваагдах газар энэ болой.
14
Учир нь Реубений хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлийн дагуу мөн Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлийн дагуу өөрсдийнхийгөө авч, Манассегийн хагас овог эзэмшилээ хүлээн авсан болой.
15
Хоёр овог болон хагас овог Иерихогийн харалдаа Иорданы чанадад буюу зүүн тийш наран мандах зүгт эзэмшилээ авсан болой гэв.
16
Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —
17
Та нарт уг нутгийг хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм.
18
Нутгийг өв болгон хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун.
19
Тэр хүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,
20
Симеоны хөвгүүдийн овгоос Аммихудын хүү Самуел,
21
Бениамин овгоос Хислоны хүү Елидад,
22
Даны хөвгүүдийн овгоос удирдагч, Иоглигийн хүү Букки,
23
Иосефын хөвгүүдийн хувьд Манассегийн хөвгүүдийн овгоос удирдагч, Ефодын хүү Ханниел,
24
Ефраимын хөвгүүдийн овгоос удирдагч, Шифтаны хүү Кемуел,
25
Зебулуны хөвгүүдийн овгоос удирдагч, Парнахын хүү Елизафан,
26
Иссахарын хөвгүүдийн овгоос удирдагч, Аззаны хүү Палтиел,
27
Ашерын хөвгүүдийн овгоос удирдагч, Шеломын хүү Ахихуд,
28
Нафталийн хөвгүүдийн овгоос удирдагч, Аммихудын хүү Педахел нар болой гэж айлдав.
29
Эд Канаан нутагт Израилийн хөвгүүдэд өвийг хуваан өвлүүлэхээр ЭЗЭНий тушаасан хүмүүс байлаа.
← Chapter 33
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 35 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36