bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Numbers 29
Numbers 29
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 28
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 30 →
1
Долдугаар сард, уг сарын нэгэнд та нар ариун цуглааныг хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээдэлтийн өдөр болох юм.
2
Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр болох шатаалт тахилыг өргө.
3
Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,
4
долоон хурга тусбүрд нь аравны нэгийг өргөх болой.
5
Мөн өөрсдөдөө эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө.
6
Эдгээрийг тогтоолынх нь дагуу тааламжит үнэр буюу ЭЗЭНд галан тахил болгон шинэ сарын шатаалт тахил болон үүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл ба эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөгтүн.
7
Энэ долдугаар сарын арванд та нар ариун цуглаан хий. Та нар сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хий.
8
Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр буюу шатаалт тахил өргө.
9
Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,
10
долоон хурга тусбүрд нь аравны нэгийг өргө.
11
Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг эвлэрүүлгийн нүглийн тахил, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөх ёстой.
12
Долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цуглаан хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Та нар ЭЗЭНд баярыг долоо хоног тэмдэглэгтүн.
13
Та нар үхрийн төл арван гурван бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг ЭЗЭНд галан тахил буюу тааламжит үнэр, шатаалт тахил болгон өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой.
14
Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, арван гурван бух тусбүрд ефагийн аравны гурвыг, хоёр хуц тусбүрд аравны хоёрыг,
15
арван дөрвөн хурга тусбүрд аравны нэгийг өргө.
16
Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.
17
Хоёр дахь өдөр нь та нар үхрийн төл арван хоёр бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой.
18
Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд тогтоолын дагуу тоо ёсоор байх болой.
19
Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, эдгээрийн ундаан өргөлөөс гадна өргөх ёстой.
20
Гурав дахь өдөр нь согоггүй арван нэгэн бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө.
21
Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд тогтоолын дагуу тоо ёсоор нь байх болой.
22
Нүглийн тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.
23
Дөрөв дэх өдөр нь согоггүй арван бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө.
24
Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд нь тогтоолын дагуу тоо ёсоор байх болой.
25
Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой.
26
Тав дахь өдөр нь согоггүй есөн бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө.
27
Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд тогтоолын дагуу тоо ёсоор нь байх болой.
28
Нүглийн тахилд нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.
29
Зургаа дахь өдөр нь согоггүй найман бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө.
30
Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд нь тогтоолын дагуу тоо ёсоор байх болой.
31
Нүглийн тахилд нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлүүдээс нь гадна өргөх ёстой.
32
Долоо дахь өдөр нь согоггүй долоон бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө.
33
Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд нь тогтоолын дагуу тоо ёсоор байх болой.
34
Нүглийн тахилд нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.
35
Найм дахь өдөр та нар тусгай чуулаан хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй.
36
Та нар согоггүй нэг бух, нэг хуц, долоон эр хургаар ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болох шатаалт тахилыг өргөх ёстой.
37
Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд нь тогтоолын дагуу тоо ёсоор байна.
38
Нүглийн тахилд нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой.
39
Эдгээрийг та нар ам өчгийн өргөл болон сайн дурын өргөлүүдээсээ гадна шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөл мөн эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд товлосон цагуудад авчир” хэмээн хэл гэв.
40
Мосед ЭЗЭНий тушаасан бүгдийн дагуу Мосе Израилийн хөвгүүдэд хэлэв.
← Chapter 28
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 30 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36