bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Numbers 30
Numbers 30
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 31 →
1
Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгийн тэргүүнүүдтэй ярин, хэлэхдээ —ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.
2
Хэрэв эр хүн сэтгэлээ үүрэгт хүлэхээр ЭЗЭНд ам өчиг өгч, тангараг өргөсөн бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гаргасан бүхний дагуу үйлдэх ёстой.
3
Хэрэв эмэгтэй хүн залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэгт хүлээд, ЭЗЭНд ам өчиг өгөх үед
4
түүний ам өчиг болон сэтгэлээ хүлсэн үүргийг эцэг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх ам өчиг нь батлагдах бөгөөд сэтгэлээ хүлсэн үүрэг бүр нь батлагдах болой.
5
Гэвч эцэг нь сонссон өдрөө л түүнийг хориглох аваас охины андгай болон сэтгэлээ хүлсэн түүний үүргийн аль нь ч тогтохгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр охиныг уучлах болно.
6
Хэрэв эмэгтэй андгай дор эсвэл сэтгэлээ хүлсэн амныхаа яаруу тунхаглал дор байхдаа нөхөрт гарвал,
7
нөхөр нь сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн үүрэг нь батлагдах ажгуу.
8
Гэвч нөхөр нь сонссон өдрөө л түүнийг хориглох буюу тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох аваас ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
9
Харин бэлэвсэн эмэгтэй ба салсан эмэгтэйн сэтгэлээ хүлсэн ам өчиг болгон нь түүнийг хүлэх болно.
10
Хэрэв тэрээр нөхрийнхөө гэрт ам өчиг өгсөн буюу сэтгэлээ үүрэг дор тангаргаар хүлсэн бөгөөд
11
нөхөр нь сонсоод түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй байх аваас түүний бүх ам өчиг батлагдах ба сэтгэлээ хүлсэн үүрэг бүр нь батлагдах ажгуу.
12
Гэвч нөхөр нь сонссон өдрөө л тэдгээрийг хүчингүй болгох аваас тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ үүрэгт холбон амнаасаа гаргасан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
13
Тэр эмэгтэйн ам өчиг бүр мөн сэтгэлээ номхтгохоор хүлэх тангараг бүрийг нөхөр нь баталж эсвэл нөхөр нь хүчингүй болгож болно.
14
Гэвч нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал түүний дээр байгаа бүх ам өчиг, бүх үүргийг нь тэрээр баталж байна. Нөхөр нь сонссон өдрөө л түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг тогтоосон байна.
15
Харин тэрээр сонсчихоод хэсэг хугацааны дараа хүчингүй болговол эмэгтэйн хилэнцийг тэр үүрнэ гэв.
16
Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хооронд мөн залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, Мосед ЭЗЭНий тушаасан зарлигууд юм.
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36