bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Zechariah 11
Zechariah 11
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 12 →
1
Ливан аа, хаалгуудаа онгойлго Хуш моддыг чинь гал залгиг.
2
Майлс мод оо, уйлагтун. Учир нь хуш мод унаж, Сүр жавхлант модод устгагдлаа. Башаны царс модод оо уйлагтун. Түнэр ой доош буув.
3
Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд Тэнд хоньчдын уйлах дуулдана. Иорданы бардамнал сүйрсэн тул Залуу арслангуудын архирах нь сонсдоно.
4
Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Сүргийг нядлагдах үйл уруу нь хариул.
5
Тэднийг худалдан авч нядлагсад нь шийтгүүлэлгүй, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.
6
Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй” гэж ЭЗЭН тунхаглаад “Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биенийх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй” гэв.
7
Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав.
8
Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив.
9
Тэгээд би “Би та нарыг хариулахгүй. Үхэх ёстой нь үхэг, хядагдах ёстой нь хядагдаг. Үлдэгсэд нь нэг нэгнийхээ махыг идэг” гэв.
10
Би Тааламжийн таягаа авч, бүх ард түмнүүдтэй байгуулсан Өөрийн гэрээг цуцлахын тулд түүнийг хэсэг болгон хугалав.
11
Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.
12
Би тэдэнд “Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль” гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекел хэмжив.
13
ЭЗЭН надад “Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин уруу шид” гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, ЭЗЭНий өргөөн дотор ваарчин уруу чулуудав.
14
Дараа нь Иуда ба Израилийн хоорондын ах дүүсийн барилдлагааг эвдэхийн тулд би өөрийн хоёр дахь таяг болох Нэгдэлийг хэсэг болгон хугалав.
15
ЭЗЭН надад “Тэнэг хоньчны хэрэгслийг өөртөө дахин ав.
16
Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, турууг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна.
17
Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхий еэ! Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно! Түүний гар нь бүхлээрээ хатаж, Баруун нүд нь сохор болно”
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 12 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14