bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Zechariah 2
Zechariah 2
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 3 →
1
Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн үзэгдэв.
2
Тэгэхэд нь би —Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад —Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв.
3
Үзэгтүн, надтай ярилцаж байсан өнөөх тэнгэрэлч явахад, өөр нэг тэнгэрэлч түүнтэй уулзахаар ирж,
4
түүнд —Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно” гэж хэл.
5
ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.
6
“Хүүе! хүүе! Умардын газраас зугтагтун” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
7
“Бос, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун.
8
Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь нүдний минь цэцгийд хүрдэг.
9
Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.
10
Сион охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
11
«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.
12
ЭЗЭН, Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.
13
ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14