bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Zechariah 4
Zechariah 4
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 5 →
1
Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч эргэж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов.
2
Тэр надаас —Чи юу харж байна вэ? гэсэнд би —Би харж байна. Оройдоо хул бүхий цул алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тусбүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харлаа.
3
Мөн дэргэд нь хоёр чидун мод байна. Нэг нь хулны баруун гарт, нөгөө нь зүүн гарт нь байна гэсний
4
дараа би надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хариулан —Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд
5
надтай ярилцагч мөнөөх тэнгэрэлч надад хандан —Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би —Мэдэхгүй, эзэн минь гэв.
6
Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
7
“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.
8
Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь —
9
Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг мэдэх болно.
10
Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.
11
Дараа нь би түүнд —Дэнлүүний суурийн баруун, зүүн тал дахь энэ хоёр чидун мод нь юу вэ? гэв.
12
Би хоёр дахь удаагаа түүнд —Хоёр алтан цоргоор тосоо юүлэн гаргагч чидуны хоёр мөчир нь юу вэ? гэсэнд
13
тэр надад —Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би —Үгүй, эзэн минь гэв.
14
Тэгээд тэр —Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 5 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14