bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Zechariah 5
Zechariah 5
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 6 →
1
Тэгээд би дахин нүдээ өргөн харвал, үзэгтүн, нисэж буй хуйлмал ном байлаа.
2
Тэр надад —Чи юу харав? гэсэнд би хариуд нь —Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв.
3
Тэр надад —Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу хулгай хийдэг хүн бүр таслагдана. Нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу тангараг тавьдаг хүн бүр таслагдана.
4
Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.
5
Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч гарч яван, надад —Одоо нүдээ өргөгтүн. Урагшилж буй тэр юу болохыг харагтун гэлээ.
6
Би —Энэ юу вэ? гэсэнд тэр —Энэ нэг сагс гарч ирж байна гээд дахин —Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм.
7
Үзэгтүн, тугалган бүтээлэг өргөгдөхөд сагсан дотор нэгэн эмэгтэй сууж байв.
8
Тэр —Энэ бол гэм буруу юм гээд өнөөх эмэгтэйг доош сагсны голд чулуудаж, түүний онгорхой дээр нь таарах тугалга цутгав.
9
Дараа нь би нүдээ өргөж харсанд, тэнд далавчаараа салхи татуулан ирж буй хоёр эмэгтэй байв. Тэд өрөвтасын далавч мэт далавчтай аж. Тэд сагсыг газар тэнгэрийн хооронд өргөв.
10
Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би —Тэд сагсыг хаана аваачих вэ? гэсэнд
11
тэрээр надад —Шинарын газарт түүнд зориулан сүм барихын тулд юм. Энэ нь бэлэн болмогц тэр эм тэнд өөрийн суурин дээр заларна гэв.
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 6 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14