bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
2 Chronicles 15
2 Chronicles 15
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 14
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 16 →
1
Бурханы Сүнс, Одедын хүү Азариа дээр ирсэнд
2
тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.
3
Олон өдрийн туршид Израиль нь үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан билээ.
4
Гэвч зовлон шаналал дотроо тэд Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэж, Түүнийг эрэлхийлэхэд Тэр тэдэнд олдож байсан.
5
Тэр үеүдэд гарч, орох хүмүүст амар тайван байсангүй бөгөөд газар нутгийн оршин суугчдад олон үймээн самуун тохиолдож байсан юм.
6
Бурхан тэднийг зовлон шаналан бүхнээр үймүүлсэн тул нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот устгаж байв.
7
Харин та нарын үйлсэд шагнал буй тул хүчтэй байж, гараа бүү сулруул гэв.
8
Эдгээр үг болон эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин Иуда, Бениамины бүх газар нутгаас болон Ефраимын ууланд эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулж мөн ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг сэргээн босгов.
9
Асагийн Бурхан ЭЗЭН өөртэй нь хамт байгааг хараад, олон хүн Израилиас түүн уруу дагаар ирсэнд тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан, Ефраим, Манассе, Симеоноос ирж суурьшсан хүмүүсийг цуглуулав.
10
Ингээд Асагийн хаанчлалын арван тавдугаар оны гуравдугаар сард тэд Иерусалимд цугларчээ.
11
Тэр өдөр авчирсан олзноос тэд долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил өргөв.
12
Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров.
13
Харин Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй үхэх ёстой байв.
14
Тэд чанга уухайлах дуугаар, бүрээ, эвэр бүрээгээр ЭЗЭНд тангараг өргөлөө.
15
Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв.
16
Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчиж, жижиглэн буталж, Кидрон гуунд шатаав.
17
Мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдаагүй ч Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш бүрэн зориулагдсан байв.
18
Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг Бурханы өргөөнд авчрав.
19
Асагийн хаанчлалын гучин тавдугаар он хүртэл ямар ч дайн гарсангүй.
← Chapter 14
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 16 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36