bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
2 Chronicles 3
2 Chronicles 3
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 4 →
1
Ингээд Соломон, Иерусалимын Мориа уулан дээрх иебус хүн Орнаны үтрэм дэх Давидын бэлтгэсэн газар буюу эцэг Давидад нь ЭЗЭН үзэгдсэн газарт ЭЗЭНий өргөөг барьж эхлэв.
2
Соломон хаант засгийнхаа дөрөвдүгээр оны хоёрдугаар сарын хоёронд барьж эхэлжээ.
3
Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан суурь хуучны хэмжүүрээр, урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа.
4
Өргөөний өмнөх үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ.
5
Гол танхимыг тэрээр майлс модоор доторлон, цэвэр алтаар бүрж, дээр нь далдуу мод болон гинжнүүд хийв.
6
Тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь харин Парваимын алт байжээ.
7
Тэрээр бүх өргөөг буюу гуалин, босго, хана, хаалгануудыг нь алтаар бүрж, хананууд дээр нь херубуудыг сийлэв.
8
Тэрээр Ариунаас ариун газрыг хийсэн бөгөөд урт нь өргөөний өргөний энгээр хорин тохой, өргөн нь мөн хорин тохой байв. Тэрээр үүнийг зургаан зуун талант цэвэр алтаар бүржээ.
9
Хадааснуудын жин тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.
10
Ариунаас ариун газарт тэрээр хос херубуудын баримал бариад, түүнийг алтаар бүрэв.
11
Херубуудын далавчны нийт урт хорин тохой байв. Херубын нэг далавч таван тохой бөгөөд өргөөний хананд хүрч байхад, нөгөө далавч бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв.
12
Нөгөө херубын нэг далавч таван тохой бөгөөд өргөөний хананд хүрч байхад, нөгөө далавч бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв.
13
Энэ херубуудын далавч хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол өргөө тийш харан хөл дээрээ зогсоцгоож байв.
14
Тэрээр нил ягаан, хөх ягаан, хүрэн улаан бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубууд урлав.
15
Тэр бас өргөөний урд талд гучин таван тохой өндөр хос багана хийсэн бөгөөд тусбүрийн орой дээр таван тохой өндөр дог байв.
16
Тэрээр дотоод ариун газарт гинжнүүд хийгээд, баганынх нь орой дээр байрлуулж, зуун анар урлан, гинжүүд дээр бэхлэв.
17
Тэрээр баганануудыг сүмийн өмнө буюу нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг Иахин, зүүн талынхыг Боаз гэж нэрлэжээ.
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36