bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
2 Chronicles 18
2 Chronicles 18
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 19 →
1
Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байлаа. Тэрээр Ахабтай ураг холбож түүнтэй нэгдэв.
2
Хэдэн жилийн дараа тэрээр Ахабтай уулзахаар Самарид ирэв. Ахаб түүнд болон түүнтэй хамт ирсэн хүмүүст зориулан маш олон хонь, үхэр нядалж, Рамот-гилеадыг довтлохоор явахад түүнийг ятгав.
3
Израилийн хаан Ахаб, Иудагийн хаан Иехошафатад —Чи надтай хамт Рамот-гилеадыг довтлохоор явах уу? гэхэд Иехошафат түүнд —Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс бид тулаанд чамтай хамт байна гэв.
4
Тэгээд Иехошафат, Израилийн хаанд —Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв.
5
Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.
6
Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар, ЭЗЭНий өөр эш үзүүлэгч энд алга уу? гэж асуулаа.
7
Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.
8
Тэгэхэд Израилийн хаан албатаа дуудан —Имлахын хүү Микаиаг даруй авчрагтун гэж тушаав.
9
Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөж, Самарийн гулдан хаалганы үүдэнд, нэгэн талбайд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.
10
Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийгээд —ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нэвт сүлбэх болно гэжээ.
11
Бүх эш үзүүлэгчид —Рамот-гилеад уруу явж, ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.
12
Микаиаг дуудахаар явсан элч түүнд —Харагтун, эш үзүүлэгчдийн үгс нэгэн дуугаар хааны талд байна. Үгээ тэдний нэгнийх нь үг шиг болгож, сайныг яригтун гэв.
13
Харин Микаиа —ЭЗЭН амьд! Бурхан надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.
14
Түүнийг хааны өмнө ирэхэд хаан түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун. Тэд таны гарт өгөгдөх болно гэжээ
15
Хаан харин түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэхэд нь
16
Микаиа —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт Уулсын оройгоор тархан явахыг би харлаа. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв хэмээв.
17
Тэгэхэд Израилийн хаан, Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин ёрын мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.
18
Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.
19
ЭЗЭН “Хэн Израилийн хаан Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” гэж асуулаа. Нэг нь ийм гэхэд нөгөө нь тийм гэж байлаа.
20
Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” гэсэнд ЭЗЭН түүнээс “Яаж?” гэж асуув.
21
Тэрээр “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ.
22
Тиймээс одоо, үзэгтүн, ЭЗЭН энэ эш үзүүлэгчдийн чинь аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.
23
Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад —ЭЗЭНий Сүнс чамтай ярих гээд надаас аль замаар явчихаа вэ? гэв.
24
Микаиа —Үзэгтүн, дотоод өрөөнд нуугдахаар орох тэр өдөр чи мэдэх болно гэв.
25
Израилийн хаан —Микаиаг аваад, хотын захирагч Амон ба хааны хүү Иоаш уруу буцаагтун.
26
Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, чангалангийн талх, усаар өл залгуул» гэж байна” гэж хэл гэв.
27
Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд —Бүх ард түмэн, та нар үүнийг сонсогтун гэв.
28
Ингээд Израилийн хаан ба Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеад өөд хөдлөв.
29
Израилийн хаан, Иехошафатад —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн хувцсаа өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо.
30
Арамын хаан тэрэгт цэргийнхээ ахмадуудад тушаан —Та нар багатай нь ч, ихтэй нь ч бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.
31
Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад —Энэ яг Израилийн хаан мөн байна гээд, түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд нь Иехошафат тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.
32
Тэрэгт цэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг харангуутаа түүнээс эргэв.
33
Харин нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан дэлбэгчдээ —Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.
34
Тэр өдөр тулаан ширүүсэж, Израилийн хаан арамчуудыг харсан чигтээ тэргэн дотроо түшүүлж байгаад, нар жаргах үеэр үхэв.
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 19 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36