bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
2 Chronicles 4
2 Chronicles 4
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 5 →
1
Тэрээр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр, хүрэл тахилын ширээ хийв.
2
Тэр бас тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраасаа амсар хүртэл арван тохой, өндөр нь таван тохой, бүтэн тойрог нь гучин тохой байлаа.
3
Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж арван тохой тутамд чимэглэл урласан бөгөөд хоёр эгнээ чимэглэлийг шууд цутгаж хийсэн байв.
4
Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож бүх үхэр хондлойгоо дотогш чиглүүлжээ.
5
Тэнгисийн зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар мэт хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ адил болой. Багтаамж нь гурван мянган бат байв.
6
Тэрээр угаал үйлдэх арван сав хийж, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Шатаалт тахилд хэрэглэх аливаа зүйлсийг тэнд угаадаг ба харин цутгамал тэнгис нь тахилч нарын угаал үйлдэхэд зориулагдсан байв.
7
Тэрээр зааврын дагуу арван алтан дэнлүүний суурь хийж тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав.
8
Тэрээр арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулж мөн дэрвэгэр амсартай зуун алтан аяга хийжээ.
9
Тэгээд тэр тахилчдын хашаа, их хашаа зэргийг мөн хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв.
10
Тэрээр тэнгисийг өргөөний зүүн урд буланд байрлуулав.
11
Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Соломон хааны төлөө Бурханы өргөөнд зориулан гүйцэтгэсэн бүх ажлыг Хурам хийж дуусгажээ.
12
Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр хулт дог мөн хулт догуудыг чимэглэхээр баганын оройд суулгасан хоёр торон сүлжээс,
13
хоёр торон сүлжээсийг чимэглэх дөрвөн зуун анар, (баганын оройн хулт догийг чимэглэх хоёр торон сүлжээс бүрд хоёр эгнээ анар)
14
Тэр бас тавиурууд болон тавиуруудын дээр угаалгын сав,
15
мөн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв.
16
ЭЗЭНий өргөөнд зориулан өнгөлсөн хүрлээр сав суулга, утгуур, сэрээ болон бүх хэрэгслийг Соломон хаанд Хурам-аби хийж өгсөн юм.
17
Хаан эдгээрийг Иорданы хөндийд, Суккот ба Зереданы хоорондох шаварлаг хөрстэй газар цутгуулав.
18
Соломон энэ бүх эд хэрэглэлийг ийнхүү асар олноор хийсэн учир хүрлийн жинг тооцоолох аргагүй байлаа.
19
Соломон бас Бурханы өргөөнд зориулсан бүх юмсыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ, тавиг талхны ширээнүүд,
20
зааварлагдсан ёсоор дотоод ариун газрын өмнө асаах шижир алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамтаар мөн
21
шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, хямсаанууд,
22
шижир алтан чимхүүр, аяга, галын хорго зэрэг болой. Өргөөний үүд, дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын болон гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 5 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36