bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
2 Chronicles 19
2 Chronicles 19
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 20 →
1
Тэгээд Иудагийн хаан Иехошафат Иерусалим дахь өөрийн гэртээ эсэн мэнд буцаж ирэв.
2
Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув.
3
Гэвч та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан сайн зүйлс бас бий гэв.
4
Ингээд Иехошафат Иерусалимд амьдран Беершебагаас Ефраимын уулархаг нутаг хүртэлх ард түмний дундуур дахин явж, тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох ЭЗЭН өөд буцаан авчрав.
5
Тэрээр газар нутагт, Иудагийн бүх бэхлэгдсэн хотод буюу хот тусбүрд шүүгчдийг томилов.
6
Тэрээр шүүгчдэд —Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүнд бус, харин шүүлтийг үйлдэх үед чинь та нартай хамт байдаг ЭЗЭНд зориулан шүүдэг билээ.
7
Тиймээс ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭНтэй шүүлтэд шударга бус ба ялгаварлал, хээл хахууль авах нь байдаггүй юм гэв.
8
Мөн Иерусалимд Иехошафат зарим левичүүд, тахилч нар мөн Израилийн эцгүүдийн бүлийн зарим тэргүүнүүдийг ЭЗЭНий шүүлтэд болон Иерусалимын оршин суугчдын дундах маргаануудыг шийдвэрлүүлэхээр томилов.
9
Тэгээд тэр тэдэнд даалган —Та нар ЭЗЭНээс эмээхүй дотор, итгэлтэйгээр мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн.
10
Өөрийн хотууддаа амьдардаг та нарын ах дүүсээс цус цусны хоорондох, хууль, тушаал, зарлиг болон шүүлт хоорондох ямар нэгэн маргаан та нарт ирвэл, тэд ЭЗЭНий өмнө гэм буруутан болохгүй бас та нарын болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүйн тулд та нар тэдэнд анхааруулах ёстой. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд тэгвэл та нар гэм буруугүй байх болно.
11
Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд та нарыг ахлах тахилч Амариа, хаанд хамаатай бүхэнд та нарыг Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа захирах болно. Мөн левичүүд та нарын өмнө түшмэд байх болно. Хүчтэй байж үйлдэгтүн. ЭЗЭН зөвт нэгэнтэй хамт байх болтугай гэв.
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 20 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36