bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Proverbs 11
Proverbs 11
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 12 →
1
Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил. Туухай төгс болбоос Түүнд тааламж.
2
Дээрэнгүй нь үл хүндлэлийг дагуулна. Дарууд мэргэн ухаан оршино.
3
Чигч шударга хүмүүсийг хоёргүй үнэнч нь удирдах Бачит хүмүүсийг худал хуурмаг нь хөнөөх.
4
Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуй Үхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү.
5
Зөвт байдал нь гэм зэмгүй хүний замыг тэгшлэх. Бурууталдаа цөвт нэгэн ойчих.
6
Чигч шударга хүмүүсийг зөвт байдал нь аврах. Зальхай хүмүүс хомхойролдоо баригдах.
7
Буруутыг үхэхэд хүлээлт нь ор мөргүй болох. Хорон муугийн горьдлого нь ч тасрах.
8
Зөвт нь зовлон шаналангаас гарч, Буруут нь түүний оронд орму.
9
Сүсэг бишрэлгүй нь амаараа хөршөө хөнөөнө. Зөвт хүн мэдлэгээр аврагдана.
10
Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах. Буруутууд мөхөхөд уухай хадаах.
11
Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшлэх. Буруутуудын ам түүнийг доош нураах.
12
Хөршдөө зэвүүцэгч нь ухвар мөчид. Ухаан бодролтой хүн дуугүй.
13
Илүү үгтэн нууцыг задруулах. Итгэлт сүнстэн хэргийг нууцлах.
14
Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх. Харин олон зөвлөхтэй аваас аврагдах.
15
Гаднын хүний төлөө батлан даах нь гай гамшиг авчрах. Үүнээс зайлсхийгч нь аюулгүй суух.
16
Нигүүлсэнгүй эмэгтэй алдрыг авах. Шаргуу дайчин эр баялгийг олох.
17
Энэрэнгүй хүн амин сэтгэлээ тэтгэнэ. Хэрцгий ширүүн хүн лайгаа эдэлнэ.
18
Буруут нь хуурмаг хонжоо олно. Зөвийг таригч нь жинхэнэ шагнал хүртэнэ.
19
Зөвийг тууштай дагавал амийг. Буруу мууг мөшгөвөл үхлийг.
20
Бачит зүрхтэн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэм зэмгүй алхагч нь Түүний таалалд нийцдэг.
21
Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай. Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай.
22
Үзэсгэлэнтэй атлаа ухваргүй эмэгтэй нь Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.
23
Зөвтийн хүсэл зөвхөн сайныг. Буруутын горьдлого уур хилэнг.
24
Харамгүйгээр тараах хүн арвижих. Хэт гамнах хэрнээ ядуу тарчиг болох.
25
Ерөөлийн хүн тосон чөмөглөх. Өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах.
26
Үр тариагаа нууцалдаг нэгнийг хүмүүс зүхнэ. Үүнийгээ харин худалдагчийн толгой дээр ерөөл оршино.
27
Сайныг хайгч нэгэн ивээл тааллыг олох. Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр тэр нь ирэх.
28
Зөөрөндөө найдагч нь зулгарах. Зөвт нь навч адил дэлгэрэх.
29
Гэртээ лай таригч салхийг өвлөнө. Мунхаг нь мэргэн зүрхтний боол болно.
30
Зөвт хүний үр жимс нь амийн мод. Мэргэн хүн бусдыг өөртөө татах.
31
Зөвт нь хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол Буруут хийгээд нүгэлт нь хэр илүү хүртэх бол!
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 12 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31