bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Proverbs 5
Proverbs 5
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 6 →
1
Хүү минь, мэргэн ухааныг минь анхаарч, Ухаан бодролд минь чих тавигтун.
2
Ингэвээс хянамгай чанарыг сахиж, Мэдлэгийг уруулдаа нөөцөлнө.
3
Садар эмийн уруул нь зөгийн бал дуслуулж Тосноос ч илүү зөөлөн ярьдаг ч
4
Хожим тэр нь шарилж мэт гашуун агаад Хоёр талдаа иртэй илд мэт хурц ажгуу.
5
Тэр эмийн хөл үхэл уруу уруудна Түүний алхаа нь Үхэгсдийн оронд аваачна.
6
Тэрээр амийн жимийг бодож эс цэгнэнэ Түүний зам мурийжээ, тэр эс мэднэ.
7
Иймд хөвгүүд минь, намайг сонс, Амнаас минь гарах үгнээс бүү зөр.
8
Тэр эмээс явах замаа хол байлга. Гэрийнх нь үүдээр ч ойрхон бүү яв.
9
Эс тэгвээс хүндлэл чинь бусдынх болж Нас жилээ чи харгис нэгэнд алдах вий.
10
Хүч юуг чинь хөндлөнгийн хүмүүс завшиж, Зүтгэлээр олсон юм чинь харь хүний гэрт очих вий.
11
Эцэст нь бие махбод чинь тэнхээгээ барах цагт Чи гасалж
12
“Сургамжийг ямар их үзэн ядав аа, би Гэсгээлтийг яасан их үл ойшоов оо, зүрх минь
13
Багш нарынхаа дуу хоолойг үл сонсож, Сургагч нараа ч би чих тавин сонсоогүй,
14
Хохирол сүйрлийн ирмэгт одоо тулж иржээ Хотол түмэн хийгээд чуулган дотор шүүгджээ” гэж хэлнэ.
15
Өөрийнхөө усан сангаас уу Өөрийнхөө худгаас ундрах усыг уу.
16
Ундарга чинь гудамж уруу, Усны чинь урсгал талбайгаар нэг халих ёстой гэж үү?
17
Эдгээр нь гаднынхных биш ганцхан чинийх л байг
18
Ундарга чинь ерөөгдөх болтугай! Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярла
19
Энхрийхэн марал, гоолигхон согоон адил Эхнэрийн чинь хөх чамайг ямагт хангалуун байлгаж, Хайранд нь чи үргэлж хөлчүүрэх болтугай.
20
Хүү минь, чи садар эмтэй самуурч, Харь эмийн цээжийг тэврэх ёстой гэж үү?
21
Хүмүүний замнал ЭЗЭНий мэлмийн өмнө ил ажгуу. Хамаг жимийг нь Тэр дэнсэлюү.
22
Хилэнц нь буруутыг баривчилж Нүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.
23
Сургамж дутсанаас болж тэр үхдэг. Мунхаглал илүүдсэнээс болж тэр төөрөлддөг.
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 6 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31