bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Proverbs 31
Proverbs 31
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 30
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
1
Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд сургамжилсан эш үзүүллэг.
2
Хүү минь боль, хэвлийн минь хүү, ам өчгийн минь хүү, болохгүй!
3
Хүч тэнхээ юугаа эмсэд бүү зар. Харгуй зам юугаа тэдэнд бүү зориул. Хаадыг сүйтгэгчид тэд билээ.
4
Хаан хүнд зохихгүй, Лемуел минь, Дарс уух нь хаан хүнд эс зохино. Захирагч хүнд сархдыг хүсэн тэмүүлэх нь үл зохино.
5
Уух аваас, хууль тогтоолыг умартан Зовлон зүдүүрийн хөвгүүдийг шүүхдээ эрхийг нь умартуулдаг.
6
Сөнөж буй хүмүүст сархдыг барь, Сэтгэлдээ гашуудсан хүмүүст дарсыг барь.
7
Ядуу зүдүүгээ мартан ууг. Зовлон зүдүүрээ дахиж бүү дурсаг.
8
Ам хэлгүй, арилж одох хөөрхийсийн төлөө амаа нээ.
9
Амаа нээж, зөв шударгаар шүү Ядуус ба зүдрэгсдийг шүүн өмгөөл.
10
Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.
11
Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих агаад Эд олз нь эс хомстоно.
12
Бүхэл амьдралынхаа туршид нөхөртөө Тэрээр мууг бус зөвхөн сайныг л хийнэ.
13
Маалинга ноосыг базааж, Маш баяртайгаар гар нь ажиллана.
14
Хоол хүнсээ хол газраас зөөх нь Худалдаачны хөлөг онгоцууд мэт.
15
Харуй бүрийгээр тэр босож, Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ Зааварчилгааг шивэгчин бүсгүйчүүлдээ Зааж бас хэлнэ.
16
Газрыг нягтлан үзээд, худалдан авна. Гарынхаа үр жимсээр тэндээ усан үзэм тариална.
17
Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж, Гараа хүчтэй болгоно.
18
Үйлс нь бүтэмжтэй байгааг тэр мэдэх тул Дэнлүү нь хүртэл шөнөд үл бөхнө.
19
Гар нь ээрүүл дээр зэхээстэй, Хуруунд нь ээрүүлийн дамар бариастай.
20
Ядууст гараа тэрээр сунгана. Гачигдагсдад гар нь дэлгээстэй.
21
Гэр бүлийнхээ төлөө тэрээр цастайд үл айна. Гэрийнхэн нь хэдийнээ давхар хувцастай байна.
22
Бүтээлгүүдийг өөртөө урлана. Биеэ ёрог даавуун нил ягаанаар хувцаслана.
23
Нөхөр нь гулдан хаалган дээр Нутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ.
24
Ёрог даавуу хийж, тэрээр түүнийгээ худалдана. Бөс даавууг худалдаачдад бас нийлүүлнэ.
25
Ийм нэгэн нь хүч чадал, хүндэтгэлээр хувцаслана Тийм нэгэн нь ирэх өдрийг инээн баясан угтана.
26
Мэргэн ухаанаар амаа нээж, Энэрлийн сургаалыг хэл нь сургамжилна.
27
Орон гэртээ тэрээр санаа тавина Залхуурал гэж үгүй.
28
Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө Эр нөхөр нь ч түүнийг магтан
29
“Олон эмэгтэй зүтгэлтэй ч, чи тэднээс илүү билээ” гэнэ.
30
Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.
31
Гарынх нь үр жимсийг түүнд өг. Гавьяа үйлс нь түүнийг Үүдэн хаалганаа магтах болтугай.
← Chapter 30
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31