bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Proverbs 6
Proverbs 6
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 5
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 7 →
1
Хүү минь, хөршийнхөө төлөө батлан даалт гаргаж, Гаднын хүнтэй гар барьсан бол
2
Уруулаасаа гарсанд боогджээ, Амаараа хэлсэнд олзлогджээ,
3
Хүү минь, хөршийнхөө гарт чи нэгэнт орсон тул Өөрийгөө авар, даруй үйлд Яв, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалж гуй.
4
Нүд чинь нойронд бүү дийлдэг Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг
5
Анчнаас зугтагч гөрөөс мэт Ангуучийн гараас мултрах шувуу мэт өөрийгөө авар.
6
Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу, залхуу минь.
7
Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал
8
Зунаар тэжээлээ бэлдэж, Ургацаар хүнсээ цуглуулдаг.
9
Хэдий хүртэл хэвтэх вэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм, залхуу минь?
10
Жаахан унтаж, жаахан дугхийгээд, Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь
11
Ядуурал дээрээс чинь дээрэмчин мэт, Гачаал зэвсэгт дайчин мэт ирэх вий.
12
Үл бүтэх хийгээд ёс бус хүний хэл ам нь гажиж,
13
Нүд ирмэн, хөлөөрөө дохиж, хуруугаараа заана.
14
Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж, Зөрчил хэрүүлийг ямагт тараана.
15
Гай гамшиг нь түүн дээр гэнэт ирж, Сэхэхгүйгээр тэр хормын төдийд устгагдана.
16
ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ.
17
Дээгүүр хардаг нүд, Худал хэлдэг хэл, Гэмгүйн цусыг урсгагч гар,
18
Гэм хортой санааг сэдэгч зүрх, Ёрын мууд яаран гүйгч хөл,
19
Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.
20
Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү минь. Эхийнхээ заасан хуулийг бүү орхи, үр минь.
21
Зүрхнээсээ үүнийг байнга уя, Хүзүүгээ үүгээр ороо.
22
Энэ нь явахад чинь удирдаж, Нойрсоход чинь хамгаалан, Сэрэхэд чинь чамтай ярина.
23
Тушаал нь дэнлүү, Хууль заавар нь гэрэл, Сургамжит зэмлэлүүд нь амийн зам.
24
Ёрын эмээс ч тэр, Садар эмийн наалинхай үгсээс ч тэр, чамайг хамгаална.
25
Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олзлогд.
26
Биеэ үнэлэгчийн төлөөс зүсэм талх. Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл.
27
Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадна гэж үү?
28
Хөлөө түлэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадах уу?
29
Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдюү.
30
Өлсөхийн эрхэнд өөрийгөө цатгах гэж хулгайлагч хулгайч үл жигшигдэнэ.
31
Гэсэн ч баригдваас тэр долоо нугалан төлж, Гэр орныхоо хамаг эд хогшлыг өгнө.
32
Гэтэл эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухвар мөчид агаад Энэ үйлдлээрээ тэр өөрийгөө хөнөөдөг.
33
Тэрээр шарх, гутамшгийг амсавч ичгүүр нь хэзээ ч арилахгүй.
34
Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраана. Өс хонзонгийн өдрөө тэр үл өршөөнө.
35
Ямар ч төлөөсийг тооцохгүй, Ямар ч агуу бэлгийг авахгүй.
← Chapter 5
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 7 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31