bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Proverbs 25
Proverbs 25
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 26 →
1
Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс бөгөөд Иудагийн хаан Хезекиагийн эрс үүнийг нэгтгэн сийрүүлэв.
2
Бурханы алдар суу нь хэрэг явдлыг нууцлахад. Хаадын алдар суу нь тэдгээрийг олж илрүүлэхэд.
3
Тэнгэр дээш өндөр, газар доош гүн Тэр лугаа адил хаадын зүрх ил бус.
4
Мөнгөний дархан сав хийхдээ Мөнгийг хольцноос нь цэвэршүүлэх адил
5
Хааны өмнөөс буруут хүнийг холдуулсугай! Хаан сэнтий нь тэгвэл зөвт байдалд тогтоно.
6
Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил Их хүмүүсийн байранд бүү зогс.
7
Ноёдын өмнө дорд орохоо харснаас “Дээшээ морилогтун” гэж хэлүүлсэн нь дээр биз ээ.
8
Хэрэг зарга хийхдээ бүү яар! Хөрш чинь чамайг ичгүүрт оруулахад эцэст нь чи яах юм бэ?
9
Өөрийн хэргийг хөрштэйгөө л шийд Бусдын нууцыг бүү задруул.
10
Эс тэгвээс үүнийг сонссон хүн чамайг ичээх вий. Чиний тухай базаахгүй үг тасрахгүй байх вий.
11
Зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу.
12
Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.
13
Итгэмжит элч нь илгээгсдэдээ Ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт. Учир нь тэрээр эзнийхээ сэтгэлийг сэргээнэ.
14
Өгөхгүй бэлгээрээ сайрхагч болбоос Хургүй үүл ба салхи мэт буюу.
15
Тэвчээрт захирагчийн уур ятгагдах Зөөлөн хэлэнд яс хугарах.
16
Чи зөгийн бал олвоос Бөөлжихгүйн тулд хэт их бус, хэрэгцээнийхээ хэрээр л ид.
17
Хөршийнхөө гэрт хөлөө ховор тавь Эс тэгвээс тэр чамаас залхаж, Чамайг үзэн ядах вий.
18
Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгч Хурц үзүүртэй сум, илд болон шийдэм мэт.
19
Хэцүү цагт урвагч хүнд найдах нь Хорхойтсон шүд, доголсон хөл мэт.
20
Шаналсан зүрхтэй нэгэнд дуу дуулдаг хүн болбоос Шархан дээр цуу асгах ба хүйтэн өдөр хувцсаа тайлах хүн мэт буюу.
21
Дайсан чинь өлссөн бол түүнд идэх талх өг Харин цангасан бол уух ус өг
22
Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа бөгөөд ЭЗЭН чамайг шагнах болно.
23
Умрын салхи бороо оруулах Далдуур муучлагч хэл ууртай царай авчрах.
24
Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаас Дээврийн буланд амьдарсан нь дээр.
25
Алс газраас ирэх сайн мэдээ Ангасанд хүйтэн ус өгөхтэй адил.
26
Буруутын өмнө зөвт сөхрөн унах нь Бохирдсон худаг, булингартсан ундарга мэт.
27
Зөгийн балыг хэтрүүлж идэх Алдар дээр алдар нэрийг хэт эрэлхийлэхийн аль аль нь сайн бус.
28
Өөрийгөө захирдаггүй хүн Ханан хэрэмгүй, нурсан хот мэт болой.
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 26 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31