bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Job 19
Job 19
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 20 →
1
Тэгэхэд Иов хариулан
2
—Хэдий болтол сэтгэлийг минь та нар тарчлааж, Үгээрээ намайг бяцлах юм бэ?
3
Арвантаа цээрлүүлэв та нар, намайг Ахин та нар намайг буруутгахаасаа ч ичихгүй байна уу?
4
Алдсан байсан ч үнэндээ Алдаа минь наддаа л үлдэнэ.
5
Миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол
6
Бурхан намайг буруутгасныг Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй.
7
Харагтун, би “Хүчирхийлэл!” гэж ориловч Ямар ч хариу үгүй. Би чангаар дуудавч, Ямар ч шударга ёс алга.
8
Тэрээр замыг минь таглаж Би нэвтрэн гарч чадахгүй болж, Тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
9
Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, Тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
10
Тэр намайг тал бүрд сүйтгэж, би өнгөрөв. тэрээр найдварыг минь мод мэт үндсээр нь сугалан хаяв.
11
Тэрээр бас хилэнгээ миний эсрэг ноцоож, Намайг дайсан шигээ үзсэн билээ.
12
Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, Майхныг минь бүслэн буудаллав.
13
Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд Танилууд минь надаас бүрмөсөн хөндийрчээ.
14
Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд Дотнын нөхөд минь ч намайг мартав.
15
Миний гэрт амьдрагсад хийгээд Шивэгчингүүд минь хүртэл намайг танихгүй хүнд тооцож, Тэдний нүдэнд би харь хүн болов.
16
Зарцаа би дуудавч, тэрээр үл хариулна. Би түүнээс амаараа гуйх болов.
17
Миний амьсгал эхнэрт минь жигшигдэж, Хэвэл нэгтнүүддээ би зэвүүцэгдэв.
18
Жаахан хүүхдүүд хүртэл надад эгдүүцнэ. Намайг босоход тэд миний эсрэг ярьцгаана.
19
Бүх итгэлт андууд минь намайг үзэн ядаж, Миний хайрлаж байдаг хүмүүс ч Миний эсрэг эргэжээ.
20
Яс минь арьс махтайгаа наалдаж, Би шүднийхээ буйлтай л үлдлээ.
21
Өрөвдөөч намайг, өрөвдөөч, найзууд та нар минь! Учир нь Бурханы мутар намайг цохив.
22
Юунд та нар Бурханы адил намайг сүрдүүлж, Миний маханд цадахгүй байна вэ?
23
Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой! Тэд номд буулгагддаг ч болоосой!
24
Төмөр зоруул болон тугалгаар Тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!
25
Золигч минь амьд гэдгийг, Эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ.
26
Арьс минь устгагдсан хойно ч Би махбодоороо Бурханыг харах болой.
27
Түүнийг би өөрөө үзэх бөгөөд Өөр хэнийг ч биш Түүнийг л Миний нүд харах болно. Элэг дотор минь эгширч байна.
28
Хэрэв та нар “Бид түүнийг яаж хавчих вэ?” “Хамаг хэрэг түүнд ч бий” гэж хэлбэл
29
Өөрсдийнхөө төлөө илднээс айцгаа, Учир нь хилэнц илдний шийтгэлийг авчирдаг юм. Тэгээд та нар шүүлт бий гэдгийг мэдэх юм.
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 20 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42