bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Job 3
Job 3
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 4 →
1
Үүний дараа Иов ам нээж, төрсөн өдрөө хараав.
2
Тэгээд Иов:
3
—Сөнөг, төрсөн өдөр минь, “Хүү мэндлэв” гэсэн шөнө ч сөнөг!
4
Харанхуйлаг, тэр өдөр! Дээр буй Бурхан түүнийг бүү хараг. Тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
5
Харанхуй ба үхлийн харанхуй түүнийг залгиг. Үүл түүнийг бүрхэг. Өдөр харанхуй болж түгшүүлэг.
6
Түнэр харанхуй тэр шөнийг эзлэг. Жилийн өдрүүд дунд тэр өдөр бүү баясаг. Тэр нь саруудын тоонд ч бүү орог.
7
Тийм ээ, тэр шөнө үр ч үгүй, Баярын уухай ч үгүй байг.
8
Левиатаныг сэрээгч, өдрийг хараагч нар түүнийг харааг.
9
Үдшийн бүрийд түүний одод бөхөг. Хүлээсэн гэрэл нь эс ирэг, Үүрийн гэгээг эс үзэг.
10
Учир нь эхийн минь хэвлийн амыг тэр өдөр эс хаажээ, Эл нүднээс минь зовлонг үл нуужээ.
11
Төрөхдөө юунд эс үхэв, би Хэвлийнээс гарахдаа юунд үл эндэв, би?
12
Тосох өвдгүүд дээр юунд унав, би Угжих гэж эхийн хөх юунд угтав, намайг!
13
Учир нь би анир ч үгүй хэвтээд, Амран нойрсож байх байсан сан.
14
Нурангийг дахин босгосон Дэлхийн хаад, зөвлөгч нарын дунд ч юмуу,
15
Мөнгөөр гэрээ, Алтаар өөрийгөө дүүргэсэн Ноёдын дунд ч юмуу байх байсан сан.
16
Эсвэл би төрөөгүй зулбадас, Гэрэл үзээгүй нялхсын адил байх минь ч яалаа.
17
Тэнд гэм буруутнууд эс түйвээдэг, Тэнд туйлдаж зүдрэгсэд амарцгаадаг.
18
Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж, Харгалзагчийн хашхирах дууг тэд үл сонсдог.
19
Тэнд их багагүй байцгааж, Эзнээсээ боолчууд чөлөөлөгддөг.
20
Гачлант нэгэнд гэрэл, Гашуудах нэгэнд амь яагаад өгөгдөө вэ?
21
Тэрээр үхлийг хүсэвч тэр нь эс ирэх агаад Нууц эрдэнэсээс илүүгээр үхлийг хайж ухна.
22
Булш юугаа олвол, хөөрөн баярлах бус уу?
23
Бурханаар хашигдсан, замаа эс харах хүмүүнд Гэрэл юунд өгөгдөө вэ?
24
Гаслаан минь миний хоол хүнс болов Ёолоон минь ус мэт асгарав
25
Эмээсэн минь над дээр ирж, Айсан минь надад тохиов.
26
Би тайвширсангүй, Би тайтгарсангүй, Би амарсангүй, Харин түйвээн нөмрөв.
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42