bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Job 30
Job 30
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 31 →
1
Надаас бага залуу нь гэтэл одоо Намайг элэглэх болжээ. Хоньч нохдынхоо дайтай ч би Хардаггүй байсан, тэдний эцгүүдийг
2
Надад тэдний гарын хүчнээс олох юу байлаа даа Насны танаг нь нэгэнт тасарсан улс байсан хойно.
3
Үгүйрэл өлсгөлөнгөөс болж доройтсон Эзгүйрч хоосорсон хуурай газрыг тэд хэмэлж,
4
Элдэв бутны хажуугаас гашуун ногоо түүж Тац модны үндсийг хоол хүнсээ тэд болгодог байсан.
5
Хүний дундаас тэд хөөгдсөн, Хулгайч мэт араасаа хашхируулсан
6
Хөндийн хажуу хавцлуудад, газрын ангал болон асганд тэд амьдардаг байсан.
7
Бутнуудын дор тэд хашхиран сууж Хогийн өвсөн дунд тэд хамтдаа цугладаг байв.
8
Тэнэгүүдийн хүүхдүүд Нэр хүндгүй хүмүүсийн хүүхдүүд, Тэд газар нутгаасаа хэдийнээ зайлуулагджээ.
9
Өдгөө тэд намайг элэглэл дуу болгожээ Өөрөө би тэдний явган үг болжээ.
10
Намайг тэд жигшиж, надаас дөлцгөөжээ. Нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй болжээ.
11
Миний оосрыг Тэр тайлж, намайг дорд болгосон тул Мөнөөх хэд ч миний өмнө ах захаа алдав.
12
Баруун гар талд минь тэдний үрс босож хөлийг минь түлхэн, Гамшгийн замуудаа миний эсрэг байгуулж байна.
13
Зам жимийг минь алдагдуулж, Хорлогдлоос минь ашиг олоход Хэн ч тэднийг эс хориглоно.
14
Өргөн цөмөрхийгөөр тэд орж ирэх мэт Балгасан дунд тэд давалгаа адил дайрна.
15
Аймшиг хөнөөл над уруу эргэжээ. Алдар хүндийг минь салхи мэт мөшгөж байна. Дэвжил бадрал минь үүл мэт нүүн одов.
16
Сэтгэл минь миний дотор асгарчээ. Зовлон зүдүүр надаас зууран авчээ.
17
Шөнө миний ясыг зовоож Өвчин намайг амраахгүй мэрнэ.
18
Хувцас хунарыг минь базан авч, хүрэмний минь зах мэт намайг боож байна.
19
Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд Тийнхүү би шороо үнс мэт болов.
20
Тусламж эрэн Тан уруу хашхирах боловч, та надад хариулахгүй юм. Намайг босоход Та харж анхаарахгүй юм.
21
Харгис ханддаг болжээ, Та надад Хүчит мутраараа намайг хавчих юм.
22
Салхиар намайг Та өргөн хийсгэж, Шуурганд намайг уруудуулнам.
23
Үхэлтэй намайг золгуулж, амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.
24
Гэлээ ч нурангин доорх нэгэн гараа сунган Гамшиг зовлон дундаасаа хашхирдаг шүү дээ.
25
Хүнд цаг тохиосон нэгний төлөө би уйлаагүй гэж үү? Гачигдагсдын араас сэтгэл минь өвдөөгүй гэж үү?
26
Би сайныг горилж байхад муу нь ирлээ. Би гэрлийг хүлээж байхад харанхуй ирлээ.
27
Гэдэс дотор минь халуу шатаад намжихгүй байна. Зовлон зүдүүрийн өдрүүд надад айсуй.
28
Би гэрэлгүй бүүдгэр газар очлоо. Энд зогсоод би чуулган дотор хашхирлаа.
29
Би цөөвөр чонын ах дүү, Би тэмээн хяруулын анд нөхөр.
30
Арьс минь харлаж, Яс минь халуу төөнөнө.
31
Ингээд ятга минь уй гашуу, Лимбэ минь уйлагсдын дуу хоолой болов.
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42