bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Job 41
Job 41
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 40
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 42 →
1
Левиатаныг чи загасны дэгээгээр барьж чадах уу? Олсоор хэлийг нь хүлж боож чадах уу?
2
Хамрыг нь чи оосроор дөрлөж чадах уу? Эсвэл эрүүг нь дэгээ төмрөөр цоолж чадах уу?
3
Тэр чамаас олонтаа гуйж гувших уу? Дөлгөөн зөөлөн үгсийг чамд хэлэх үү?
4
Чамтай тэр гэрээ байгуулах уу? Чи түүнийг үүрд боолоо болгох уу?
5
Шувуухайгаар наадах адил чи түүгээр тоглон наадах уу? Шивэгчингүүдэд үзүүлэхээр чи түүнийг хүлэх үү?
6
Хамтран худалдаачид түүнийг борлуулах уу? Арилжаачид наймаачдад түүнийг огтлон хуваах уу?
7
Арьсыг нь жалангаар цоолж чадах уу? Толгойг нь загасчны сэрээгээр сүлбэж чадах уу?
8
Түүн дээр гараа тавигтун. Тулалдааныг сана. Чи дахин ингэхгүй!
9
Харагтун, горьдлого чинь хуурамч юм. Харцнаас нь ч хүртэл чи доош хаягдах уу?
10
Хэрцгий түүнийг өдөөх хэн ч үгүй. Харин Миний өмнөөс зогсож чадах хэн байгаа юм бэ?
11
Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ? Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.
12
Түүний эрхтнүүд, тэнхээ чадал, Төгс сайхан галбирынх нь тухай Би дуугүй байхгүй.
13
Гадуур өмсгөлийг нь хэн хуулж чадах вэ? Давхар хуягийг нь хэн нэвтэлж чадах вэ?
14
Нүүр амыг нь нээж хэн чадах вэ? Тойрон буй шүд нь аймшигтай аж.
15
Нуруу нь бат бөх хуяг бөгөөд Нэг ч завсаргүй холбогдсон лац мэт буюу.
16
Нэг нь нөгөөтэйгөө үнэхээр ойрхон тул Нөгөөгийнх нь хооронд агаар ч орох боломжгүй.
17
Тэд өөр хоорондоо холбоостой. Тэгээд нэгнээсээ зууралдан огт салдаггүй.
18
Найтаах үед нь гэрэл цацардаг, Нүд нь үүрийн туяа адил бөлгөө.
19
Амнаас нь шатаж буй бамбарууд гардаг, Галын очис үсчдэг.
20
Хамрынх нь нүхнээс утаа гарч байгаа нь Халуун, буцлам тогоо мэт буюу
21
Амьсгал нь нүүрсийг асаадаг бөгөөд амнаас нь галын дөл гардаг.
22
Хүзүү нь хүч чадлаар тогтдог бөгөөд Хүйдэс айдас ч өмнө нь цовхчдог.
23
Махбодынх нь хэсгүүд нягт холбогдсон агаад маш бат бөх, хөдөлшгүй тогтдог.
24
Түүний зүрх чулуу мэт хатуу, тээрмийн суурь чулуу мэт хатуу.
25
Түүнийг босоход хүчтэнүүд сүрдэж айснаасаа болж тэд зугтана.
26
Ямар ч илд, жад, өдтэй сум болон хуяг ч түүнд ч нэмэргүй ажээ.
27
Тэрээр төмрийг сүрэл мэт үзэж, хүрлийг ялзарсан мод мэт тооцдог.
28
Нум сум харвахад ч тэр зугтдаггүй. Нэгэнт дүүгүүрдсэн чулуунууд түүний хувьд сүрэл болдог.
29
Шийдмүүдийг ч сүрэл мэт тооцдог. Сүнгэнэх жаданд ч тэр инээдэг.
30
Доод тал нь ваарын хурц хэлтэрхийнүүд мэт агаад шавран дээр хайрсны мөр үлдээн мөлхдөг.
31
Тэрээр гүн усыг тогоо мэт буцалгаж, Тэнгис далайг тостой тогоо мэт бургилуулдаг.
32
Араасаа тэр гялбах мөр үлдээдэг бөгөөд Оёоргүй гүн ч бууралтсан мэт болдог.
33
Айдас түгшүүргүйгээр бүтээгдсэн түүнтэй Адил нэгэн газар дэлхий дээр хаана ч алга.
34
Бүхнийг өндөр дээрээс хардаг Бардамналын хамаг хөвгүүдийн хаан нь билээ гэж айлдав.
← Chapter 40
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 42 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42