bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Job 34
Job 34
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 33
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 35 →
1
Тэгээд Елиху үргэлжлүүлэн хэлэв:
2
—Мэргэд ээ, миний үгсийг сонс. Мэддэг хэмээгчид ээ, намайг чагна.
3
Учир нь хоолыг тагнай амталдгийн адил үгсийг чих шалгадаг юм.
4
Шийдвэрлэхээр өөрсдөдөө сонгоцгооё. Юу нь сайн болохыг дундаа мэдэцгээе.
5
Иов хэлэхдээ “Би зөвт, харин Бурхан надаас шударга шүүлтийг зайлуулсан.
6
Шүүлтийнхээ тухайд би худлаа хэлэх юм гэж үү? Би гэмт үйлдэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэжээ.
7
Хэн Иов шиг вэ? Тохуурхлыг ус адил уудаг
8
Ёс бусыг үйлдэгчидтэй ханьсан явж, Буруу муу хүмүүстэй алхдаг нь хэн бэ?
9
Учир нь тэрээр “Бурханд таалагдлаа гээд хүнд ямар ч ашиг алга” гэжээ.
10
Тиймээс ухамсарт хүмүүс ээ, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, Буруу мууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.
11
Учир нь Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж Зам мөрийнх нь дагуу олгодог ажээ.
12
Үнэндээ, Бурхан хорон мууг үйлдэхгүй бөгөөд Төгс Хүчит Нэгэн ч шударга шүүлтийг гуйвуулахгүй.
13
Дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн бэ? Даяар ертөнцийг хэн тогтоосон бэ?
14
Тэрээр зүрхээ хүн дээр тогтоох аваас Түүний сүнсийг мөн амьсгалыг нь ч Тэрээр Өөртөө хурааж авдаг.
15
Тэгэхэд махбод бүхэн үхэж, эргээд шороо болдог.
16
Ухаан байвал үүнийг сонс. Үг дуунд минь чих тавь.
17
Шударга шүүлтийг үзэн яддаг нэгэн захирдаг уу? Зөвт, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?
18
Хааныг “Үл бүтэх этгээд ээ”, Ноёдыг “Гэмтнүүд ээ” гэдэг үү?
19
Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.
20
Хормын дотор тэд үхэцгээж, Хүмүүс шөнө дунд ч сэгсрэгддэг, өнгөрөн оддог бөгөөд Хүчтэнүүд ч хүний гараар бус авагддаг.
21
Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож, Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.
22
Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.
23
Учир нь Бурханы өмнө, хүнийг шүүхэд очуулахдаа Тэрээр хэнд ч цаг хугацааг товлодоггүй юм.
24
Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр үй олноор няцалж, тэдний оронд бусдыг тавьдаг.
25
Тэдний ажлыг Тэрээр мэддэг бөгөөд Тэднийг сүйртэл нь шөнөөр хөмрөн хаядаг билээ.
26
Тэднийг гэм буруугийнх нь газар бусдын нүдэн дээр Тэрээр устгадаг нь
27
тэд Түүнийг дагахаас эргэж, Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.
28
Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.
29
Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?
30
Сүсэг бишрэлгүйчүүдийг эс ноёрхуулахын тулд, Хотол түмнийг урхинд орох вий гэсэндээ ингэдэг юм.
31
Бурханд хандан хэн нэг нь “Би үүрсэн, би дахиж зөрчихгүй.
32
Олж харахгүй байгаа юмыг минь Надад зааж өгөөч, Хэрэв би гэм бурууг үйлдсэн байх аваас Харин дахин үйлдэхгүй” гэж хэлж байсан уу?
33
Чи татгалзсан учраас Тэр тохируулан буцааж төлөх ёстой юу? Учир нь би биш, чи сонгох ёстой. Тиймээс юу мэддэгээ тунхагла.
34
Ухаант хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад хэлэх болно.
35
“Иовын ярианд мэдлэг алга. Иовын үгст ухаарал алга.
36
Цөвт муу хүн мэт хариулсан тул Иов эцэстээ тултал соригдог.
37
Учир нь нүгэл дээр нь бас тэрслэл нэмэгдэв. Бидний дунд тэрээр алгаа ташин, Бурханы эсрэг үгсээ олшруулсаар байна” гэх болно гэв.
← Chapter 33
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 35 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42