bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Isaiah 23
Isaiah 23
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 22
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 24 →
1
Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун!Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
2
Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа, чимээгүй байгтун. Танай элч нар тэнгисийг гатлан,
3
их усан дээр байсан. Тирийн орлого нь Шихорын үр тариа, Нилийн ургац бөгөөд тэрээр үндэстнүүдийн зах зээлийн газар байсан юм.
4
Сидон оо, далайн цайзууд аа. Ичигтүн гэж далай хэлнэ. “Би хүүхэд төрүүлэх гэж зовоогүй. Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй” гэж өгүүлэв.
5
Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд гашуудна.
6
Таршишийн хажуугаар өнгөрөгтүн. Эрэг хавьд суугчид аа, уйлагтун.
7
Энэ нь эртний гаралтай, хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн, та нарын наргиант хот уу?
8
Наймаачид нь, ноёд, худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн, титмүүдийн соёрхолт Тирийн эсрэг хэн үүнийг төлөвлөсөн бэ?
9
Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан, дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм.
10
Таршишийн охид оо, өөрийнхөө нутгаар Нил мөрөн мэт дайран өнгөр. Тэнд ямар ч боомт алга.
11
Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав.
12
Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.
13
Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.
14
Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйлагтун. Учир нь танай бэхлэлт устсан.
15
Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийн эцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирд тохиолдоно.
16
“Мартагдсан янхан аа. Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад, хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач”.
17
Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалтай садарлах болно.
18
Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.
← Chapter 22
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 24 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66