bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Isaiah 42
Isaiah 42
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 41
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 43 →
1
Миний өргөмжилсөн Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.
2
Тэр хашхирахгүй, дуугаа өндөрлөхгүй бөгөөдгудамжинд ч дуугаа сонсгохгүй.
3
Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй, мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй. Тэр шударга ёсыг итгэлтэйгээр түрэн авчирна.
4
Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.
5
Тэнгэрийг бүтээж татаад, дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн, түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
6
“Би бол ЭЗЭН. Би чамайг зөвт байдалд дуудсан. Би бас чиний гараас атгаад, чамайг хамгаална. Би чамайг ард түмний гэрээ болгож, үндэстнүүдийн гэрэл болгоно.
7
Энэ нь сохрын нүдийг нээн, гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.
8
Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.
9
Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө, эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна. Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ”.
10
ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг газрын хязгаараас магтагтун. Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн, арлууд болон дээр нь оршин суугчид аа.
11
Цөл хийгээд түүний хотууд, Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн. Селагийн оршин суугчид чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!
12
Тэд ЭЗЭНд алдрыг өргөг!Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!
13
ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.
14
Би удаан хугацааны турш дуугаа хурааж, биеэ барьлаа. Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би хашхирч, амаа ангайлган, бахардах болно.
15
Би уул толгодыг хоослон, тэдний бүх өвс ногоог хатаан, гол мөрнийг нь арлууд болгож, цөөрмүүдийг нь ширгээнэ.
16
Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй.
17
Цутгамал хөргүүдийг “Та нар бидний бурхад” гэж хэлэгчид, шүтээнүүдэд итгэгчид эргээд, бүрмөсөн гутаагдана.
18
Дүлий хүмүүс ээ, сонсогтун!Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!
19
Миний боолоос өөр сохор хүн хэн бэ?Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ?Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор, ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?
20
Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй. Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.
21
Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их, алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг.
22
Гэвч энэ бол тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан. Тэд олз болсон. Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч “Буцааж өг” гэж хэлэхгүй.
23
Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ?Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?
24
Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ?ЭЗЭН биш гэж үү?Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн. Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй, Түүний хуулийг дагаагүй.
25
Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.
← Chapter 41
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 43 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66