bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Isaiah 59
Isaiah 59
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 58
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 60 →
1
Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.
2
Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан, та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ. Тийм учраас Тэр сонсдоггүй.
3
Учир нь та нарын гар цусаар, та нарын хуруу нүглээр бузарлагдсан. Та нарын уруул худал ярьж, та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ.
4
Хэн ч зөв шударгаар шүүдэггүй, хэн ч үнэнээр өмгөөлдөггүй. Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг. Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.
5
Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг. Тэдний өндгийг идсэн хүн үхдэг. Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна.
6
Тэдний тор нь хувцас болохгүй. Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй. Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.
7
Тэдний хөл нь муу уруу гүйн, гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөдтэдний замд эвдрэл, сүйрэл бий.
8
Тэд энх тайвны замыг мэдэхгүй, тэдний замд нь шударга ёс гэж байхгүй. Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.
9
Ийм учраас шударга ёс биднээс хол, үнэн зөв нь бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг, хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг.
10
Бид сохор хүмүүс мэт хана дагуу тэмтрэн, нүдгүй хүмүүс адил тэмтэчнэ. Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч, хүчтэнүүдийн дунд бид хүүр мэт байна.
11
Бид бүгдээрээ баавгай мэт хүрхрэн, тагтаа мэт гашуудна. Бид шударга ёсыг хайвч, тэр нь алга. Авралыг хүлээвч, тэр нь биднээс хол ажээ.
12
Учир нь бидний гэм буруу Таны өмнө үлэмж ихэссэн бөгөөдбидний нүглүүд өөрсдийн минь эсрэг гэрчилдэг. Нүглүүд маань бидэнтэй хамт байдаг. Бид өөрсдийн хилэнцийг мэднэ.
13
Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн, Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин, босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.
14
Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов. Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.
15
Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна. Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов. ЭЗЭН үүнийг хараад, шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.
16
Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад, тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа. Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран, Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив.
17
Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн, авралын дуулгыг тэргүүнд нь тавив. Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн, зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.
18
Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн, Өөрийн дайснуудад өшөө хонзон, эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.
19
Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн, наран ургах зүгт тэд Түүний алдраас айна. Дайсан голын урсгал мэт ирвэлЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.
20
“Аврагч нь Сион уруу Иаков дотор гэм нүглээс эргэсэн хүмүүс уруу ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав.
21
“Миний хувьд энэ бол тэдэнтэй байгуулах Миний гэрээ” хэмээн ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь чиний амнаас ч, чиний хүүхдүүдийн амнаас ч, чиний хүүхдүүдийн үр удмын амнаас ч одооноос эхлэн үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
← Chapter 58
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 60 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66