bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Isaiah 66
Isaiah 66
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 65
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
1
ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ?Хаана Миний амрах газар байгаа юм бэ?
2
Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн. Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.
3
Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг
4
түүнчлэн Би ч тэдэнд шийтгэлийг сонгож, айдаг юмсыг нь тэдний дээр авчирна. Яагаад гэвэл Би дуудсан боловч, хэн ч хариулаагүй. Би айлдсан боловч хэн ч чих тавиагүй. Тэд Миний өмнө мууг үйлдэж, Миний хүсээгүйг сонгосон”.
5
ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ. Түүний үгийг сонсогтун. “Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг, хавчдаг ах дүүс чинь“ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан” гэцгээв. Гэвч тэд ичих болно.
6
Хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхааавах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.
7
Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө. Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв.
8
Хэн ийм юм сонссон бэ?Хэн ийм юм үзсэн бэ?Ганц өдөрт газар бий болж чадах уу?Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу?Сион дуншиж эхэлмэгц, тэр эмэгтэй мөн хөвгүүдээ төрүүлэв.
9
Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Эсвэл төрөлтийг өгөгч Би умайг хаах уу?” гэж чиний Бурхан айлдаж байна.
10
“Иерусалимыг хайрлагчид бүгдээрээ түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгдээрээ түүнтэй хамт агуу ихээр баясан жаргагтун.
11
Учир нь чи түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна. Чи хөхөж элбэг хангалуун энгэрт нь баярлана”.
12
Учир нь ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн. Би түүнд гол мэт энх амгаланг өгч, үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ.
13
Эх нь хүүгээ тайвшруулдаг шигБи та нарыг тайвшруулна. Та нар Иерусалимд тайвшрах болно”.
14
Үүнийг үзээд та нарын зүрх баясаж, та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.
15
Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахааргал дотор ЭЗЭН ирэх болно. Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.
16
Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.
17
“Гахайн мах, бузар юмс, хулгана иддэг бөгөөдголдоо буй нэгнийг дагаж, цэцэрлэг уруу очиж, өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгчидбүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
18
“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг мэднэ. Бүх үндэстэн, хэлтнийг цуглуулах цаг ирж байна. Тэд ирж, Миний цог жавхланг үзнэ.
19
Би тэдний дунд тэмдэг тавин, тэднээс амь хэлтрэгсдийг үндэстнүүд буюу Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван уруу болон Миний алдар цууг сонсоогүй, Миний цог жавхланг үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд Миний алдрыг үндэстнүүдийн дунд тунхаглана.
20
Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна.
21
“Мөн Би тэдний заримыг нь тахилч болон леви хүн болгохоор авна” гэж ЭЗЭН айлдав.
22
“Миний бүтээх шинэ тэнгэр, шинэ газар Миний өмнө мөнхөд байх мэтта нарын үр удам, та нарын нэр ч мөнхөд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
23
“Шинэ сараас шинэ сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэлбүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.
24
“Дараа нь тэд гарч, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь тэдний хорхой нь үхэхгүй, тэдний гал нь унтрахгүй. Тэд бүх махан биед жигшил болно”.
← Chapter 65
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66