bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Isaiah 41
Isaiah 41
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 40
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 42 →
1
“Эргийн орнууд аа. Намайг чимээгүй сонсогтун. Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.
2
Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ?Хэн түүнийг үнэн зөв дотор Өөртөө үйлчлүүлэхээр дуудах вэ?Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирч, хаадыг дардаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.
3
Тэр тэднийг хөөж, урьд хөл тавьж байгаагүй замаар амар тайван өнгөрнө.
4
Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? Хэн эхнээс нь түмэн үеийг бий болгосон бэ?ЭЗЭН Би бол эхлэлд ч, төгсгөлд ч байна. Би бол Тэр мөн”.
5
Эргийн орнууд үзээд айж, дэлхийн хязгаарууд чичирлээ. Тэд ойртон ирлээ.
6
Хүн бүр хөршдөө туслан, ах дүүдээ “Зоригтой бай” гэж өгүүлнэ.
7
Ингэж дархан нь хайлуулагчийг зоригжуулж, лантуучин нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар “Сайн байна” гээд тэр түүнийг ганхуулахгүйн тулд хадаасаар бөхөлнө.
8
“Харин миний боол Израиль аа!Миний сонгосон Иаков аа!Миний найз Абрахамын үр удам аа!
9
Би чамайг дэлхийн хязгаараас авч, хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн. “Чи Миний боол. Би чамайг сонгосон. Чамайг голоогүй.
10
Би чамтай хамт байгаа тул бүү ай!Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална”.
11
Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй. Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө.
12
Чамтай маргалдагчдыг чи эрэвч олохгүй. Чамтай дайтагчид юу ч биш болж, оршин тогтнохгүй.
13
Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд “Бүү ай. Би чамд тусална” гэж айлдаж байна.
14
Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
15
Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй, шинэ, хурц лантуу болгоно. Чи уулсыг бутлан, нунтаглаж, толгодыг сүрэл мэт болгоно.
16
Чи тэднийг шигшинэ. Салхи тэднийг хийсгэн, шуурга тэднийг тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.
17
Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.
18
Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож, хатсан газрыг усны ундарга болгоно.
19
Би зэлүүд газарт хуш, хуайс мод, мирт хийгээд чидун моддыг тавьж, цөлд арц, жодоо, нарс модыг хамт суулгана.
20
Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан, танин мэдэх болой.
21
“Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.
22
Тэдгээрийг авчир. Юу болж байгааг бидэнд хэлэг. Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг. Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье. Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг.
23
Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя.
24
Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон. Та нарыг сонгогч нь жигшүүртэй.
25
Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ. Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна.
26
Бидэнд мэдүүлэхийн тулд хэн эхнээсээ тунхагласан бэ?“Тэр зөв” гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав?Хэн ч зарлаагүй, хэн ч тунхаглаагүй, хэн ч чиний үгийг сонсоогүй.
27
Анхнаас нь Сионд “Үзэгтүн. Тэд энд байна” гэж хэлж, Иерусалимд “Сайн мэдээний элчийг Би өгсөн” гэсэн билээ.
28
Гэвч Намайг харахад хэн ч байсангүй. Хэрэв Би асуувал, хариу өгч чадах зөвлөгч тэдний дунд нэг ч алга.
29
Үзэгтүн, тэд бүгдээр хуурамч, тэдний үйлс зохисгүй. Тэдний цутгамал хөргүүд ч салхи, хоосрол юм.
← Chapter 40
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 42 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66