bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Isaiah 51
Isaiah 51
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 50
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 52 →
1
“Үнэн зөвийг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа. Намайг сонсогтун. Та нарыг цавчиж авсан хад уруу, та нарыг малтаж гаргасан нүх уруу харагтун.
2
Та нарыг шаналан байж төрүүлсэн Сараг болон та нарын эцэг Абрахамыг харагтун. Түүнийг ганцаараа байхад нь Би дуудаж, ерөөж, өсгөн үржүүлсэн юм.
3
Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.
4
Миний ард түмэн, Надад анхаарал тавь. Миний үндэстэн, Над уруу чих тавигтун. Учир нь хууль Надаас гарна. Ард түмнүүдийн гэрэл болгон Өөрийн шударга ёсыг Би тогтооно.
5
Миний үнэн зөв нь ойр байна. Миний аврал гарч ирж байна. Миний мутар ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг хүлээн, тэд Миний мутрыг горьдон хүлээнэ.
6
Тэнгэр өөд харагтун. Дараа нь доош, газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин Миний аврал мөнхөд байж, Миний үнэн зөв мөхөхгүй.
7
Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэнНамайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Тэдний доромжлолоос бүү эмээгтүн.
8
Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж, ноос мэт тэднийг өт хорхой иднэ. Харин Миний үнэн зөв мөнхөд байж, Миний аврал нь бүх үед байна”.
9
Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь!Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тастаж, лууг цоо хатгасан нь Та бус уу?
10
Далай тэнгис, их гүний усыг хатаан, аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?
11
ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөдгашуудах, санаа алдах нь зугтан одно.
12
“Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?
13
Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу?Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу?Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?
14
Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй.
15
Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.)
16
Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан “Чи бол Миний ард түмэн” гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан”.
17
Өөрөө босогтун. Өөрөө босогтун. Сэрэгтүн, Иерусалим аа. Чи ЭЗЭНий мутраас Түүний хилэнгийн аягыг уусан. Тэгэхдээ согтуурлын аяганаас шавхруу ч үлдээлгүй, ёроолд нь хүртэл уусан.
18
Төрүүлсэн бүх хөвгүүдийнх нь дунд түүнийг хөтлөх хүн алга. Өсгөсөн бүх хөвгүүдийнх дунд түүнийг гараас нь түших хүн ч алга.
19
Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ?Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэрхэн Би чамайг тайвшруулах вэ?
20
Чиний хөвгүүд муужран, торонд орсон зээр шиг гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. Тэд ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы зэмлэлээр дүүрэн байна.
21
Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч.
22
Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн, чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан. Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй.
23
“Доош хэвт. Бид чам дээгүүр алхана” гэж чамд хэлж байсан, чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө. Дээгүүр чинь алхагсдад чи нуруугаа газар мэт, гудамж мэт болгосон”.
← Chapter 50
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 52 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66