bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Isaiah 3
Isaiah 3
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 4 →
1
Харагтун, Түмэн цэргийн БУРХАН Эзэн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж,
2
хүчит эрс болон дайчид, шүүгчид ба эш үзүүлэгч, төлөгч ба ахлагч,
3
тавьтын ахлагч ба хүндэт хүн, зөвлөгч ба уран зураач болон чадварлаг илбэчдийг ч зайлуулна.
4
Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, эрх хүүхдүүд тэднийг захирна.
5
Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.
6
Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч“Чамд нөмрөг бий. Чи бидний захирагч бол. Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд,
7
тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн“Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй” гэх болно.
8
Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ.
9
Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ!
10
Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно.
11
Хар санаатан золгүй еэ!Муу муухай нь түүнтэй хамт байг!Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.
12
Ард түмэн минь!Хүүхдүүд тэднийг дарлаж, эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, замыг чинь будлиулж байна.
13
ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо.
14
ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна. “Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий.
15
Миний ард түмнийг дарлаж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.
16
ЭЗЭН ийнхүү айлдав. “Сионы охид бардам учраас толгойгоо өргөн, өдсөн харцаар ширтэн алхаж, хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна.
17
Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ”.
18
Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл,
19
ээмэг, бугуйвч, гивлүүр,
20
малгай, хөлийн гинж, бүс, сүрчигний хайрцаг, сахиус,
21
хурууны бөгж, хамрын гархи,
22
ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч,
23
толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.
24
Анхилуун сүрчгийг өмхий ус, бүсийг олс, гоёмсог зассан үсийг үс нь халцарсан хуйх, сайхан хувцсыг тааран өмсгөл, үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.
25
Танай эрчүүд илдэнд, танай хүчтэнүүд дайнд унана.
26
Түүний дааман хаалганууд гашуудан уйлж, хаягдсан тэрээр газар дээр сууна.
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66