bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Matthew 1
Matthew 1
Mongolian (Ариун Библи 2013)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 2 →
1
Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг.
2
Абрахам Исаакийг төрүүлж, Исаак Иаковыг төрүүлж, Иаков Иуда болон ах дүүсийг нь төрүүлсэн болой.
3
Иуда нь Перез, Зера нарыг Тамараас төрүүлжээ. Перез Хезроныг төрүүлж, Хезрон Рамыг төрүүлж,
4
Рам Амминадабыг төрүүлж, Амминадаб Нахшоныг төрүүлж, Нахшон Салмоныг төрүүлэв.
5
Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед Иессийг төрүүлж,
6
Иесси Давид хааныг төрүүлсэн билээ. Уриагийн эмээс Давидад Соломон төрсөн
7
бөгөөд Соломон Рехобоамыг төрүүлж, Рехобоам Абиаг төрүүлж, Абиа Асаг төрүүлэв.
8
Аса Иехошафатыг төрүүлж, Иехошафат Иорамыг төрүүлж, Иорам Уззиаг төрүүлж,
9
Уззиа Иотамыг төрүүлж, Иотам Ахазыг төрүүлж, Ахаз Хезекиаг төрүүлж,
10
Хезекиа Манассег төрүүлж, Манассе Амоныг төрүүлж, Амон Иосиаг төрүүлэв.
11
Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.
12
Вавилонд цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел төрөв.
13
Зеруббабел Абихудыг төрүүлж, Абихуд Елиакимыг төрүүлж, Елиаким Азорыг төрүүлж,
14
Азор Задокийг төрүүлж, Задок Ахимыг төрүүлж, Ахим Елиудыг төрүүлж,
15
Елиуд Елеазарыг төрүүлж, Елеазар Маттаныг төрүүлж, Маттан Иаковыг төрүүлэв.
16
Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефыг төрүүлсэн болой.
17
Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дөрвөн үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилонд цөлөгдсөнөөс Христ хүртэл арван дөрвөн үе байв.
18
Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ.
19
Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж.
20
Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.
21
Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв.
22
Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ
23
«Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.
24
Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэрэлчийн тушааснаар эхнэрээ авсан ч
25
түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв.
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28