bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Matthew 19
Matthew 19
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 20 →
1
Есүс эдгээрийг айлдсаны дараа Галилаас явж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв.
2
Үй олноороо Түүнийг дагахад Тэр тэднийг тэнд эдгээжээ.
3
Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад
4
Тэр хариуд нь —Бүтээгч анхнаасаа тэднийг эр эмээр нь бүтээснийг та нар уншаагүй юу? гээд —
5
Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.
6
Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.
7
Тэд Түүнд —Тэгвэл Мосе яагаад цуцлалтын бичиг өгөөд, салахыг тушаасан юм бэ? гэхэд
8
Тэр тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж эхнэрээсээ салахыг Мосе та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй.
9
Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв.
10
Шавь нар нь Түүнд —Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд
11
Есүс харин тэдэнд —Өгөгдсөнөөс бусад нь энэ үгийг хүлээн авах боломжгүй.
12
Учир нь эхийнхээ хэвлээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах нь аваг гэж айлдав.
13
Есүсээр гар тавиулж, тэдний төлөө залбируулахаар хүүхдүүдийг Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ.
14
Харин Есүс —Хүүхдүүдэд зөвшөөр. Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь тэнгэрийн хаанчлал нь эдний адил хүмүүсийнх юм гээд
15
тэдэн дээр гар тавьсны дараа тэндээс оджээ.
16
Үзэгтүн, нэгэн хүн ирээд, Түүнд —Багш аа, мөнх амийг олохын тулд би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад
17
Есүс —Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн ганц байдаг. Чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв.
18
Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи худал хуурмаг бүү гэрчил.
19
Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.
20
Залуу эр Түүнд —Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд
21
Есүс —Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.
22
Залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байв.
23
Есүс шавь нартаа —Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх.
24
Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв.
25
Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд
26
Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
27
Тэгтэл Петр Түүнд —Хараач, бид бүхнийг орхиод Таныг дагасан. Тэгээд бид юу хүртэх вэ? гэхэд
28
Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно.
29
Миний нэрийн төлөө гэр орон, ах, эгч, дүүсээ эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.
30
Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно.
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 20 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28