bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Matthew 16
Matthew 16
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 15
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 17 →
1
Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв.
2
Есүс тэдэнд хариуд нь —Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна, цэлмэг болох нь” гэдэг.
3
Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэдэг. Та нар тэнгэрийн байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?
4
Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.
5
Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ.
6
Есүс тэдэнд —Фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэхэд
7
тэд дундаа эргэцүүлэн ярьж —Бид талх авчраагүйгээс боллоо гэцгээв.
8
Есүс үүнийг мэдээд —Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд талхгүй байгаагаа дундаа эргэцүүлэн ярина вэ?
9
Одоо болтол та нар ойлгохгүй, бас санахгүй байна гэж үү? Таван талхаар таван мянгууланг нь хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ?
10
Бас долоон талхыг дөрвөн мянгууланд нь хуваагаад хичнээн сагс цуглууллаа?
11
Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв.
12
Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай ба садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.
13
Цезарь Филиппийн нутагт Есүс ирээд шавь нараасаа —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад
14
Тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд
15
Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд
16
Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.
17
Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.
18
Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
19
Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд,
20
Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав.
21
Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв.
22
Петр Түүнийг хажуу тийш аваачаад —Эзэн минь, Таныг Бурхан энэрэг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог гэж зэмлэж эхэлсэнд
23
Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.
24
Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.
25
Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно.
26
Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?
27
Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?
28
Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.
← Chapter 15
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 17 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28