bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Matthew 15
Matthew 15
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 14
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 16 →
1
Тэгтэл Иерусалимаас фарисайчууд ба хуулийн багш нар Есүс дээр ирж —
2
Яагаад Таны шавь нар ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд
3
Тэр хариуд нь тэдэнд —Яагаад та нар бас ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалыг зөрчинө вэ?
4
Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж айлдсан.
5
Гэтэл та нар “Хэн эцэгтээ эсвэл эхдээ «Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн» гэж хэлнэ,
6
тэр нь эцгээ эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хөсөрдүүлсэн.
7
Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ
8
“Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг.
9
Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.
10
Тэрээр хурсан олныг дуудаад, тэдэнд —Сонс бас ухаар.
11
Аманд орсон юм хүнийг эс бузарлана. Харин амнаас гарч буй нь хүнийг бузарлана гэхэд
12
шавь нар нь ойртож очоод, Түүнд —Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд бүдрэн унтууцсаныг Та мэдэв үү? гэжээ.
13
Харин Есүс хариуд нь —Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.
14
Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд
15
Петр Түүнд —Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаач гэсэнд
16
Тэр —Та нар ч бас ойлгохгүй хэвээр байна уу?
17
Амаар орох алив зүйл гэдсэнд ороод, жамаараа гадагш арилдгийг ойлгохгүй байна уу?
18
Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч, энэ нь хүнийг бузарладаг.
19
Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг.
20
Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг эс бузарлана гэжээ.
21
Есүс тэндээс явж, Тир, Сидон хавьд ирэв.
22
Үзэгтүн, нэгэн канаан эмэгтэй тэр мужаас ирж —Эзэн, Давидын Хүү, намайг өршөөгөөч. Охинд минь чөтгөр айхтар шүглэчихлээ гэж орилов.
23
Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань орилсоор байна шүү дээ гэж гуйв.
24
Гэтэл Есүс —Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньдод илгээгдсэн юм гэсэн
25
боловч өнөөх эмэгтэй ирээд, Түүний өмнө мөргөж —Эзэн, надад туслаач гэхэд
26
Есүс —Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаях нь сайн биш ээ гэв.
27
Харин тэр —Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгийг иддэг шүү дээ гэсэнд
28
Есүс —Эмэгтэй, итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог гэхэд охин нь тэр цагт эдгэрчээ.
29
Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ суув.
30
Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, хэлгүй бас өөр олон хүнийг авч ирээд хөлд нь тавилаа. Тэр тэднийг эдгээв.
31
Хэлгүйчүүд ярихыг, тахир дутуучууд эрүүл болохыг, доголонгууд явахыг, сохрууд харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.
32
Есүс шавь нараа дуудаад, тэдэнд —Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай хамт гурван өдөр байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдаж унах вий гэхэд
33
шавь нар нь Түүнд —Бид энэ зэлүүд газар ийм олон хүнийг цатгах талх хаанаас авах билээ? гэсэнд
34
Есүс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо, бас хэдэн жижиг загас байна гэлээ.
35
Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад,
36
долоон талх мөн загасыг авч талархал өргөн хувааж шавь нартаа өгөхөд шавь нар нь хурсан олонд тараан өгчээ.
37
Бүгд идэж цадаад, үлдсэн цөвдлийг цуглуулахад долоон сагс дүүрэв.
38
Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна дөрвөн мянган эрс идсэн юм.
39
Тэгээд хурсан олныг явуулаад, Тэр завинд сууж Магаданы нутагт ирэв.
← Chapter 14
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 16 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28