bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Matthew 28
Matthew 28
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 27
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
1
Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв.
2
Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь Эзэний тэнгэрэлч тэнгэрээс буун ирж, чулууг зайлуулаад дээр нь суужээ.
3
Түүний үзэгдэх төрх аянга лугаа адил, хувцас нь цас мэт цагаан байв.
4
Харуулууд түүнээс айн чичирч, үхдэл мэт болжээ.
5
Тэгтэл тэнгэрэлч эмэгтэйчүүдэд —Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна.
6
Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн.
7
Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Харагтун, Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Үзэгтүн, би та нарт хэллээ гэв.
8
Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ.
9
Харагтун, Есүс тэднийг тосон ирж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөж очоод хөлөөс нь зуурч, Түүнд мөргөлөө.
10
Тэгээд Есүс тэдэнд —Бүү ай. Явж, ах дүүст минь Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд Намайг тэд харах болно гэж айлдлаа.
11
Тэднийг замдаа явж байх зуур, харагтун, харуулуудын зарим нь хотод ирж, болсон бүхнийг ахлах тахилч нарт мэдэгдэв.
12
Тэд ахлагчидтай чуулж зөвлөлдөөд, цэргүүдэд их мөнгө өгч, —
13
“Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж та нар хэл.
14
Захирагчийн сонорт энэ тухай хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэв.
15
Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ яриа иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл тархжээ.
16
Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул өөд явав.
17
Тэд Есүсийг хараад Түүнд мөргөж, зарим нь харин эргэлзэж байлаа.
18
Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.
19
Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ,
20
та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
← Chapter 27
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28