bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Matthew 10
Matthew 10
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 11 →
1
Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн нь тэдгээрийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ.
2
Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Петр гэгддэг Симоноос эхлээд түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан,
3
Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай,
4
канаан хүн Симон болон Есүсээс урвасан Искариотын Иудас нар билээ.
5
Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ —Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор.
6
Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч.
7
Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал айсуй” гэж тунхаглагтун.
8
Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг.
9
Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч бүү авч яв.
10
Аян замдаа богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зохистой.
11
Ямар ч хот тосгонд очсон тэндхийн зохистой хүнийг олж мэдээд, явтлаа тэндээ бай.
12
Айлд орохдоо мэндийг нь мэд.
13
Айл чинь зохистой бол амар амгалан чинь тэдэнд хүрэг. Харин зохисгүй бол амар амгалан чинь та нарт буцаж ирэг.
14
Та нарыг эс хүлээн авагчийн, үгийг чинь үл сонсогчийн гэрээс эсвэл хотоос нь гарахдаа хөлийнхөө тоосыг сэгсэрч унагаа.
15
Үнэнээр Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом ба Гоморра нутаг нь тэр хотоос илүү хүлцэхүйц байх болно.
16
Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.
17
Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана.
18
Та нар Миний төлөө захирагчид ба хаадын өмнө хүргэгдэж, тэдэнд болоод харийнханд гэрчлэл болно.
19
Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж санаа бүү зов. Хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө.
20
Яригч нь та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм.
21
Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.
22
Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.
23
Харин тэд та нарыг энэ хотод хавчвал өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж дуусахгүй.
24
Шавь нь багшийнхаа, боол нь эзнийхээ дээр байдаггүй.
25
Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебүл хэмээн нэрлэсэн бол гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу?
26
Иймд тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.
27
Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь дээвэр дээр тунхагла.
28
Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.
29
Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг бус уу? Эцэгийн чинь зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй.
30
Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон.
31
Тиймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.
32
Тиймээс хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө.
33
Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.
34
Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.
35
Хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохын тулд Би ирсэн.
36
Хүний дайсан нь гэр бүлийнхэн нь болно.
37
Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ.
38
Загалмайгаа авалгүйгээр Миний хойноос дагагч нь Миний хувьд зохистой нэгэн биш.
39
Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.
40
Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм.
41
Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна.
42
Үнэнээр Би та нарт хэлье. Ийм өчүүхнүүдийн нэгэнд, шавийнх нь хувьд уух аяга хүйтэн ус өгсөн хэн ч шагналаа эс алдана гэв.
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 11 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28