bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Matthew 21
Matthew 21
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 20
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 22 →
1
Тэд Иерусалимд дөхөж, Чидун уулын бэл дэх Бетфагт ирээд, Есүс хоёр шавиа илгээж
2
тэдэнд —Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Та нар тэр даруй уяатай илжиг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад Надад авчир.
3
Хэрэв хэн нэгэн та нарт юм хэлбэл “Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв.
4
Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд билээ. Юу гэвэл
5
«Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм.
6
Тэгээд шавь нар явж, Есүсийн захисан ёсоор гүйцэтгэв.
7
Тэд илжгийг дудрантай нь авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав.
8
Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа.
9
Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.
10
Түүнийг Иерусалимд ороход хотынхон бүгд үймэлдэж, —Энэ хэн билээ? гэцгээв.
11
Ард олон —Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.
12
Есүс сүмд ороод, худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод
13
тэдэнд —“Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгож байна гэв.
14
Сүмд байхад нь Түүн дээр сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ.
15
Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор —Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд зэвүүцэн
16
Түүнд —Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс —Тийм ээ, “Хөхүүл хүүхдүүд нялхасын аманд магтаалыг Та Өөртөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв.
17
Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.
18
Өглөө хот уруу буцах үед Тэр өлсжээ.
19
Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.
20
Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж, —Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв.
21
Есүс тэдэнд хариулан —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж, тэнгист хаягд” гэж хэлэхэд л энэ нь биелэх болно.
22
Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ хүлээн авах болно гэв.
23
Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Түүн дээр ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад
24
Есүс тэдэнд —Би мөн та нараас нэг зүйл асууя. Хэрэв Надад хариуг хэлбэл Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье.
25
Иоханы баптисм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд хоорондоо эргэцүүлэн ярилцаж —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ.
26
Харин бид “Хүмүүсээс” гэвэл энэ хурсан олноос бид айж байна. Учир нь тэд бүгд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд,
27
Түүнд —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс тэдэнд —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв.
28
Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр уугандаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн талбай дээр ажилла” гэсэнд
29
хүү нь “Үгүй” гэв. Гэвч дараа нь гэмшээд, явжээ.
30
Тэрээр удаахдаа мөн тэгж хэлэхэд хүү нь “За” гэсэн атлаа явсангүй.
31
Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд —Эхнийнх нь гэв. Есүс тэдэнд хандан —Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид ба янхнууд та нараас урьтаж Бурханы хаанчлалд орно.
32
Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид ба янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзээд гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.
33
Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ.
34
Ургац хураах цаг ойртоход эзэн усан үзэм авчруулахаар зарц нараа тариаланчдад илгээжээ.
35
Тариаланчид зарц нарыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алж, бас нэгийг нь чулуугаар цохив.
36
Эзэн эхнийхээсээ олон зарц нарыг дахин илгээсэнд тэд мөн л адил үйлдэв.
37
Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд хүүгээ илгээв.
38
Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ.
39
Тэгээд тэд түүнийг барьж, усан үзмийн талбайн гадна гаргаж хаяад, түүнийг алав.
40
Тэгвэл усан үзмийн талбайн эзэн ирээд тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд
41
тэд —Тэр эзэн олиггүй муу тэднийг муугаар төгсгөж, хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээсэлнэ гэв.
42
Есүс тэдэнд —“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу?
43
Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг ургуулах үндэстэнд өгөх болно.
44
Хэн энэ чулуун дээр унана, тэр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь няцарна гэж айлдав.
45
Фарисайчууд ба ахлах тахилч нар сургаалт зүйрлэлүүдийг нь сонсоод, өөрсдийнх нь тухай Тэр ярьсныг мэдэв.
46
Тэд Түүнийг барихыг санаархсан авч хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг тул ард олноос айв.
← Chapter 20
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 22 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28