bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 11
Genesis 11
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 12 →
1
Бүх дэлхий нэг хэл, нэг аялгуутай байлаа.
2
Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олоод тэндээ нутагшин суурьшжээ.
3
Тэд —За хөдөлцгөөе, тоосго цохиж, түүнийгээ гүйцэд болтол нь шатаацгаая гэж өөр хоорондоо хэлцээд, чулууны оронд тоосго, шаврын оронд барагшин хэрэглэв.
4
Тэгээд тэд —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.
5
ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ.
6
ЭЗЭН айлдаж —Хараач, эд нар нэг үндэстэн, цөм нэг хэлтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хойшид тэдний хийхээр зорьсон бүхэнд боломжгүй зүйл гэж үгүй болно.
7
Алив, бууцгаая, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Нэг нь нөгөөгийнхөө үг хэлийг ойлгохгүй болгоё гэв.
8
Тэгээд ЭЗЭН, тэднийг тэндээс бүх дэлхийгээр нэг тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ.
9
ЭЗЭН бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан уг газрыг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхий даяар тараасан билээ.
10
Шемийн уг угсаа ийм билээ. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ.
11
Арпахшадыг төрүүлснээс хойш Шем таван зуун жил амьдарч бас үр хүүхдүүд төрүүлжээ.
12
Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлэв.
13
Шелаг төрүүлснээсээ хойш тэрээр дөрвөн зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
14
Шела гучин настайдаа Еберийг төрүүлжээ.
15
Еберийг төрүүлснээс хойш тэрээр дөрвөн зуун гурван жил амьдрахдаа мөн л үр хүүхдүүдтэй болжээ.
16
Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв.
17
Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
18
Пелег гучин настайдаа Реуг төрүүлэв.
19
Реуг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун есөн жил амьдрахдаа үр хүүхдүүдтэй болжээ.
20
Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв.
21
Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
22
Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлэв.
23
Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
24
Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв.
25
Тэрээр Тераг төрүүлснээс хойш зуун арван есөн жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
26
Тера дал наслахдаа Абрам, Нахор, Харан гурвын эцэг болсон байжээ.
27
Терагийн уг угсаа ийм билээ. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.
28
Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв.
29
Тэгээд Абрам, Нахор нар эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Милкагийн болон Искагийн эцэг нь Харан билээ.
30
Сараи хүүсэр байсан учир үр хүүхэдгүй байлаа.
31
Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ.
32
Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 12 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50