bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 47
Genesis 47
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 46
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 48 →
1
Иосеф Фараонд очоод —Миний эцэг болон ах нар маань мал сүрэг, хамаг эд хөрөнгөө авч, Канаанаас хүрч ирээд одоо Гошен нутагт байна гээд,
2
ах нараасаа таван хүнийг авч, Фараонд бараалхуулжээ.
3
Фараон түүний ах нараас —Та нар юу хийдэг улс вэ? гэж асуусанд тэд —Таны зарц бид ч, бидний эцэг өвгөд ч бас хоньчид гэв.
4
Тэд бас Фараонд —Канаан нутагт болсон хүнд хэцүү ган гачигт таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд цагаачлахаар хүрч ирлээ. Тиймээс зарц нараа Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв.
5
Фараон, Иосефт —Чиний эцэг болон ах нар чинь чам дээр хүрч ирсэн байна.
6
Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв.
7
Иосеф, эцэг Иаковаа дагуулж ирээд Фараонд бараалхуулжээ. Иаков, Фараоныг ерөөв.
8
Фараон, Иаковаас —Таны нас сүүдэр хэд вэ? гэж асуусанд
9
Иаков, Фараонд —Цагаачилж явсан хоногууд минь зуун гучин жил болж байна. Миний амьдралын жилийн өдрүүд цөөн бөгөөд би хүнд бэрхийг тууллаа. Харин цагаачилж явсан эцэг өвгөдийнхөө жилийн өдрүүдэд нас минь хүрээгүй гэв.
10
Иаков, Фараоныг ерөөгөөд тэндээс гарч одов.
11
Иосеф, Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ.
12
Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүлийг хүүхдүүдийнх нь тоогоор талхаар хангах болжээ.
13
Өлсгөлөнд үлэмж нэрвэгдсэнээс бүх нутагт талх тариагүй болж, Египет болон Канаан нутаг өлсгөлөнгөөс болж үгүйрэн туйлджээ.
14
Египет болон Канаан нутгийнхны үр тариа худалдаж авсан бүх мөнгийг Иосеф цуглуулав. Тэгээд Иосеф мөнгийг Фараоны ордонд авчрав.
15
Египет болон Канаан нутгийн мөнгө дуусахад, египетчүүд бүгдээр Иосефт ирж —Бидний хамаг мөнгө дууссан. Бидэнд талх тариа өгөөч. Бид яагаад таны өмнө үхэх ёстой юм бэ? гэсэнд,
16
Иосеф —Та нар малаа авчирч өг. Хэрэв мөнгө чинь дууссан бол малын чинь оронд би түүнийг чинь өгье гэжээ.
17
Тиймээс тэд мал сүргээ Иосефт авчирч өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд талх тариа өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ талх тариагаар хангав.
18
Тэр жил өнгөрч, дараачийн жил нь тэд Иосефт ирж —Мөнгө дуусаж, мал сүрэг маань эзэнд минь байгааг бид эзнээсээ нуух юун. Эзний минь өмнө өөрсдийн минь зовлого, газар нутгаас маань өөр юу ч үлдсэнгүй.
19
Бид ч, газар нутаг маань ч таны нүдэн дээр яагаад үхэх ёстой юм бэ? Биднийг болон газар нутгийг маань талх тариагаар арилжиж аваач! Бид газар нутагтайгаа хамт Фараоны зарц болцгооё. Бид үхэлгүй, амьд байж газар нутаг маань хоосрохгүйн тулд үр тариа хайрлаач гэв.
20
Тиймээс Иосеф Египетийн бүх газрыг арилжиж аваад Фараонд өгчээ. Хүнд хэцүү өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж, Египетийн хүн бүр өөрийнхөө газрыг худалдав. Ийнхүү газар Фараоных болжээ.
21
Иосеф Египетийн нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл хүмүүсийг нь хотуудад нүүлгэн шилжүүлжээ.
22
Зөвхөн тахилчдын газрыг л арилжсангүй. Учир нь тахилчид Фараонаас тогтсон орлоготой, Фараонаас өгдөг тогтсон орлогоор тэд амьдардаг учраас тэд газраа худалдсангүй.
23
Иосеф ард түмэнд —Харагтун, би та нарыг болон та нарын газрыг өнөөдөр Фараонд арилжиж авлаа. Энд үр тариа байна. Одоо газар хөрсөндөө тариалцгаа!
24
Та нар ургацаа хураахдаа тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь харин өөртөө, талбайд тарих үр ба өөрсдөдөө бас гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ хоол хүнс болго! гэсэнд
25
тэд —Та бидний амийг аварлаа. Бид эзнийхээ нүдэнд тааллыг олох болтугай! Бид Фараоны зарц болцгооё гэлээ.
26
Иосеф тавны нэг нь Фараонд хамаарах газрын тухай тогтоол гаргасан нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.
27
Израильчууд Египет нутагт, Гошен газар нутаглан сууж, тэд тэндээ суурьшиж, үржин маш их олшров.
28
Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, түүний амьдралын хоногууд зуун дөчин долоон жил болов.
29
Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд —Би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр ба үнэнээ харуулан, намайг Египетэд битгий оршуулаарай!
30
Харин өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт минь чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай! гэжээ. Иосеф —Би таны үгээр хийнэ гэж хэлэв.
31
Иаков —Надад тангарагла гэсэнд Иосеф түүнд тангараглаж, Израиль орныхоо толгойн дэргэд сөгдөн мөргөв.
← Chapter 46
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 48 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50