bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 22
Genesis 22
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 23 →
1
Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ.
2
Бурхан —Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв.
3
Тэгээд Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг хүү Исаакийнхаа хамт дагуулж, шатаалт тахилын мод хагалж аваад Бурханы өөрт нь айлдсан тэр газар уруу явжээ.
4
Гурав дахь өдөр нь Абрахам хараа өргөн, тэр нутгийг алсаас харав.
5
Тэгээд Абрахам зарц залуустаа —Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ очиж мөргөчихөөд та нар уруу эргэж ирнэ гэв.
6
Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёул хамт явжээ.
7
Исаак эцэг Абрахамдаа хандан —Аав минь ээ! гэхэд тэрээр —Хүү минь, би энд байна гэсэнд Исаак —Хар даа, гал мод хоёр энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд
8
Абрахам —Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана гээд хоёул хамт явжээ.
9
Бурханы айлдсан тэр газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож мод өрж тавиад, хүү Исаакаа хүлж тахилын ширээн дээрх модон дээр тавив.
10
Абрахам гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав.
11
Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв.
12
Тэнгэрэлч —Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.
13
Абрахам хараагаа өргөн харвал, үзэгтүн, нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тээглэсэн байжээ. Абрахам очиж, тэр хуцыг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгож тахин шатаав.
14
Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.
15
Тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч, Абрахамыг хоёр дахиа дуудаж —
16
ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрөөрөө тангараглаж байна.
17
Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.
18
Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.
19
Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.
20
Үүний дараа нэгэн хүн Абрахамд —Харагтун, чиний дүү Нахорт Милка хөвгүүд төрүүлж өгчээ гэж мэдүүлэв.
21
Түүний ууган хүү нь Уз, удаах дүү нар нь Буз мөн Арамын эцэг Кемуел
22
бас Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуел нар билээ.
23
Бетуел нь Ребекаг төрүүлжээ. Абрахамын дүү Нахорт Милка энэ наймыг төрүүлжээ.
24
Нахорын татвар эм болох Реумагийн түүнд төрүүлж өгсөн хөвгүүд нь Теба, Гахам, Тахаш, Маака нар билээ.
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 23 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50