bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 18
Genesis 18
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 19 →
1
ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад
2
нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —
3
Эзэн минь ээ! Хэрэв мэлмийд тань тааллыг олсон бол зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй гэж би гуйж байна.
4
Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарна уу?
5
Та нар зарцынхаараа нэгэнт дайрч ирсэн тул би жаахан талх авчиръя, та нар тэнхээ ороод явна уу гэж хэлэв. Тэд —Чиний хэлсэн ёсоор болог гэв.
6
Абрахам сандчин, майхан тийш Сарад —Бушуулаарай! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд
7
Абрахам хотондоо гүйн очиж нэгэн тарган сайн бяруу барьж авчраад зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав.
8
Абрахам цөцгий, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур өөрөө модны доор зогсож байв.
9
Тэд Абрахамаас —Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд —Тэнд майхандаа байгаа гэв.
10
Тэр —Би зохих цагт нь чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун, эхнэр Сара чинь хүүтэй болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байв.
11
Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ.
12
Сара дотроо инээж —Хөгшин би, өтөлсөн эзэн бид хоёр яаж ч жаргах юм билээ? гэв.
13
ЭЗЭН, Абрахамд —Юунд Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү?” гэж хэлээд байна вэ?
14
ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв.
15
Сара айсандаа —Би инээгээгүй гэж мэлзсэнд —Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.
16
Нөгөө хүмүүс тэндээс босоод Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.
17
ЭЗЭН —Би хийх гэж буй юмаа Абрахамаас нууна гэж үү?
18
Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх биш үү?
19
Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв.
20
Тэгээд ЭЗЭН —Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их, гэм нүгэл нь маш их учир
21
Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ байгаа эсэхийг үзэж мэдье гэв.
22
Тэр хүмүүс тэндээс явж Содомын зүг одоход Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.
23
Абрахам ойртон ирж —Та зөвтийг бурууттай хамт устгах уу?
24
Тэр хотод зөвт тавин хүн байж болох биш үү? Та ийм газрыг устгах уу? Тэрхүү тавин зөвт хүний төлөө тэр газрыг өршөөх үү?
25
Зөвтийг бурууттай хамт устгах ийм хэрэг Танаас хол байг! Буруут нь зөвттэй бүү зэрэгцэг! Газар дэлхийн Шүүгч Та шударга шийдвэр эс гаргана гэж үү? гэв.
26
ЭЗЭН —Хэрэв би Содом хотынхны дотроос зөвт хүн тавийг олбол тэдний төлөө энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэсэнд
27
Абрахам —Харагтун, тоос шороо ба үнс мэт өчүүхэн би Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.
28
Тэнд тавин зөвт хүнээс таван хүн дутаж болох биш үү? Тав дутсаны төлөө хотыг бүхэлд нь устгах уу? гэсэнд ЭЗЭН —Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэжээ.
29
Абрахам дахин —Тэнд дөчин хүн олдож болох шүү дээ? гэхэд Тэрээр —Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв.
30
Абрахам —Эзэн минь, Та битгий хилэгнээрэй. Би нэг үг хэлье. Тэндээс гучин хүн олдож болох биш үү? гэсэнд Тэрээр —Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэжээ.
31
Абрахам —Харагтун, би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол яах вэ? гэсэнд Тэрээр —Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ.
32
Абрахам дахин —Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг нэмж хэлье. Ингэхэд тэндээс арван хүн олдож болох биш үү? гэсэнд Тэр —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэжээ.
33
ЭЗЭН, Абрахамтай ярьж дуусаад одсон бөгөөд Абрахам ч өөрийн газарт буцжээ.
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 19 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50