bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 40
Genesis 40
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 41 →
1
Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ.
2
Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж,
3
тэднийг хамгаалагчдын захирагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв.
4
Хамгаалагчдын захирагч Иосефыг тэдэн дээр нэмж оруулсанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд хэсэг хугацаанд хорионд байв.
5
Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин өөр өөр байлаа.
6
Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад, үзэгтүн, тэд их гунигтай байв.
7
Иосеф эзнийхээ байшинд өөртэй нь хамт хорионд байгаа Фараоны хоёр албатаас —Өнөөдөр та хоёрын царай яагаад ийм дүнсгэр муу харагдана вэ? гэж асуусанд
8
тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханых биш үү? Надад яриач дээ! гэв.
9
Тэгээд ахлах сөнч зүүдээ Иосефт ярьсан нь —Миний зүүдэнд, харагтун, өмнө минь усан үзмийн мод байв.
10
Тэр мод гурван мөчиртэй бөгөөд ургаж дэлгэрээд усан үзэм боловсорчээ.
11
Тэгээд миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзэм авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв.
12
Иосеф түүнд —Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.
13
Фараон гурван өдрийн дотор тэргүүнийг тань өргөж, хуучин албанд тань дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан ёсоор Фараоны аягыг дахин гарт нь өгөх болно.
14
Бүх юм чинь сайн болбол намайг дурсан санаарай. Надад нинжин сэтгэл гарган Фараонд миний тухай дурдаж энэ байшингаас намайг гаргаж өгнө үү?
15
Үнэнээ хэлэхэд, би еврейчүүдийн нутгаас хулгайлагдсан. Тэд намайг гянданд суулгах ямар ч хэрэг би энд хийгээгүй гэжээ.
16
Түүнийг сайнаар тайлахыг ахлах талхчин хараад, Иосефт —Би бас зүүдэндээ үзсэн нь, харагтун, миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв.
17
Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн жигнэсэн бүтээгдэхүүн байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд
18
Иосеф —Түүний тайлал гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм.
19
Гурван өдрийн дотор Фараон тэргүүнийг тань биеэс чинь өргөн авч модонд өлгөхөд шувууд махыг чинь идэх болно гэв.
20
Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх зарц нартаа зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг зарц нарынхаа дунд дээш өргүүлэв.
21
Тэгээд тэр ахлах сөнчийг сөнчийнх нь албанд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.
22
Бас Иосефын тэдэнд тайлсан ёсоор ахлах талхчинг тэр дүүжилжээ.
23
Харин ахлах сөнч Иосефыг эргэж саналгүй түүнийг мартав.
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 41 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50