bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 50
Genesis 50
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 49
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
1
Иосеф эцгийнхээ толгой дээр унан түүний дээр уйлж, эцгийгээ үнсэв.
2
Тэгээд Иосеф үйлчлэгч, эмч нартаа эцгийнхээ биед гүгэл хийхийг тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв.
3
Түүнийг бүтэн дөч хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ.
4
Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь —Хэрэв би одоо та нарын нүдэнд тааллыг олсон бол та нар Фараонд сонордуулж өгнө үү?
5
Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Харагтун, үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ нутаглуулаад эргэж ирэхийг минь болгооно уу? гэв.
6
Фараон —Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ нутаглуул гэв.
7
Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ахмадууд, Египетийн ахмадууд
8
мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ.
9
Тэгээд тэрэгт цэрэг, морьтон бас Иосефыг дагалдсан ба асар том хуаран болов.
10
Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэв. Тэд тэнд чангаар уйлалдан гүнээ эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.
11
Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад —Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мицраим гэж нэрлэх болжээ.
12
Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.
13
Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутагт авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт арилжиж аваад оршуулгын газар болгосон байв.
14
Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүний хамт Египетдээ буцаж иржээ.
15
Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад —Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав.
16
Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж —Эцэг чинь нас барахынхаа өмнө
17
“Ах нар чинь чамд гэм хор хийсэн боловч тэдний гэмт үйлдэл болон нүглийг нь чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэмт үйлдлийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав.
18
Тэгээд ах нар нь явж түүний өмнө очиж сөгдөн —Харагтун, бид бол таны зарц нар гэсэнд
19
Иосеф тэдэнд —Битгий айцгаа. Би Бурханыг орлож яахан болох билээ?
20
Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.
21
Та нар одоо битгий ай. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэнэ гэж хэлээд, тэднийг тайвшруулж, сэтгэл зүрхэнд нь өгүүлэв.
22
Иосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египетэд суугаад зуун арван жил амьдрав.
23
Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр төржээ.
24
Иосеф ах дүү нартаа —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,
25
Иосеф бас Израилийн хөвгүүдээр тангараглуулан —Бурхан та нарт туслахаар заавал ирэх бөгөөд та нар ясыг минь эндээс авч яваарай гэж хэлэв.
26
Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биед гүгэл хийгээд, түүнийг Египетэд авсанд хийжээ.
← Chapter 49
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
Recommended Reading
Commentary
Genesis Commentaries
→
Devotional
Genesis Devotional Guide
→
Get This Bible
Mongolian (Ариун Библи ) Study Bible
→