bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 46
Genesis 46
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 45
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 47 →
1
Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшилоо авч хөдлөөд, Беершебад ирж эцэг Исаакийнхаа Бурханд нядлах тахил тахив.
2
Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.
3
Бурхан —Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно.
4
Би чамтай хамт Египетэд очоод, чамайг заавал буцааж авчирна. Иосеф өөрийн гар дээр чамайг нүд аниулах болно гэжээ.
5
Иаков Беершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд эцгийг нь авчруулахаар Фараоны илгээсэн тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ.
6
Тэд бас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо.
7
Ийнхүү Иаков хөвгүүд, ач хөвгүүд, охид, ач охид болон бүх үр удмаа дагуулаад Египетэд очжээ.
8
Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм билээ. Иаков болон Иаковын ууган хүү Реубен.
9
Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми.
10
Симеоны хөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, канаан эмэгтэйгээс төрсөн Шаул.
11
Левийн хөвгүүд Гершон, Кохат, Мерари.
12
Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ. Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул.
13
Иссахарын хөвгүүд Тола, Пува, Иов болон Шимрон.
14
Зебулуны хөвгүүд Серед, Елон, Иахлеел билээ.
15
Эд бүгд Паддан-Арамд Леагийн Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд түүний охин Дина, түүний охид, хөвгүүд бүгд нийлээд гучин гурван хүн байв.
16
Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели билээ.
17
Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа, тэдний охин дүү нь Сера болой. Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр.
18
Эдгээр нь Лабан өөрийн охин Леад авч өгсөн Зилпагийн Иаковт төрүүлж өгсөн арван зургаан хүн билээ.
19
Иаковын эхнэр Рахелын хүүхдүүд нь Иосеф, Бениамин хоёр юм.
20
Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр.
21
Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард билээ.
22
Эд бүгд Иаковт Рахелын төрүүлж өгсөн хөвгүүд билээ. Бүх хүн нийлээд арван дөрвүүл юм.
23
Даны хүү нь Хушим.
24
Нафталийн хөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем.
25
Эдгээр нь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоон хүн юм.
26
Египетэд Иаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм.
27
Египетэд төрсөн, Иосефын хөвгүүн хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд далан хүн болой.
28
Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ.
29
Иосеф сүйх тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнийг өмнөө үзэгдмэгц хүзүүдэн авч, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.
30
Израиль Иосефт —Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь үзсэнээс хойш би одоо үхсэн ч яах вэ гэв.
31
Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ —Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над дээр хүрч ирлээ.
32
Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе.
33
Фараон та нарыг дуудаж “Та нар юу хийдэг улс вэ?” гэж асуухаар нь,
34
египетчүүдэд хоньчид жигшүүртэй байдаг тул та нар “Таны зарц нар болон бидний эцэг өвгөд хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Тэгвэл та нарыг Гошен нутагт байлгах болно гэв.
← Chapter 45
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 47 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50