bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 6
Genesis 6
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 5
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 7 →
1
Газар дээр хүмүүс олширч эхлэн тэдэнд охид төрөх болсон үед
2
Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.
3
Тэгэхэд ЭЗЭН —Хүн өөрөө махбод тул Миний Сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болог гэжээ.
4
Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.
5
ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад,
6
Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав.
7
ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.
8
Харин Ноа, ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.
9
Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв.
10
Тэрээр гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет билээ.
11
Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.
12
Газар дээрх махбодтой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралд автсаныг Бурхан харлаа.
13
Бурхан, Ноад —Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.
14
Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийж, бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.
15
Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, бүхээгийн урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна.
16
Бүхээгтээ гэгээвч хийхдээ оройгоос нь нэг тохой хийнэ. Бүхээгийн хажуу талд үүд хийж бас доод, дунд, дээд давхар гарга.
17
Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ.
18
Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр бүхээгт орох болно.
19
Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд бие махбодтой амьтан бүхнээс эр, эмийг хосоор нь бүхээгт аваачиж оруул.
20
Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл, адгуус амьтдын төрөл, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно.
21
Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ.
22
Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.
← Chapter 5
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 7 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50