bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Genesis 25
Genesis 25
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 26 →
1
Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура.
2
Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ.
3
Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашур, летуш, леумчууд болно.
4
Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар билээ. Эд бүгд Кетурагийн хөвгүүд юм.
5
Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ.
6
Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.
7
Абрахамын амьд явсан хоног нэг зуун далан таван жил болжээ.
8
Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж,
9
хүү Исаак Ишмаел хоёр нь түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ.
10
Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ.
11
Абрахамыг нас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беер-лахаи-роин хавьцаа нутаглан суух болов.
12
Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын уг угсаа энэ буюу.
13
Хөвгүүдийнх нь нэрс, тэдний төрсөн дарааллаар дараах болой. Ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам,
14
Мишма, Дума, Масса,
15
Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар юм.
16
Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон ба суурингийнхаа дагуух нэрс нь энэ агаад тэд овог овгийнхоо дагуу арван хоёр ноён байжээ.
17
Ишмаелын амьдралын жилүүд нь нэг зуун гучин долоон жил болсон бөгөөд тэрээр амьсгал хураан өөд болж, өөрийн өвөг дээдэстээ одов.
18
Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэлх нутагт суурьшиж, ах дүүс хоорондоо дайсагналцан суужээ.
19
Абрахамын хүү Исаакийн уг угсаа ийм билээ. Абрахам Исаакийг төрүүлж,
20
Исаак дөчин настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.
21
Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.
22
Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд —Ингээд байвал би яах вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуун залбирахаар одов.
23
ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ.
24
Түүнийг төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ.
25
Эхнийх нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд Есав гэдэг нэр өгчээ.
26
Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.
27
Хөвгүүд өсөж, Есав гарамгай анчин, хээр талын эр, Иаков нь майхандаа суудаг номхон дөлгөөн хүн болжээ.
28
Исаак, Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай харин Ребека нь Иаковтаа хайртай байв.
29
Иаковыг шөл буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ.
30
Есав Иаковт —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болсон юм.
31
Иаков —Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд
32
Есав —Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ.
33
Иаков —Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ.
34
Иаков түүнд зармагны шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явлаа. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 26 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50