bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 10
Ezekiel 10
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 11 →
1
Тэгээд би харлаа. Харагтун, херубуудын толгой дээрх огторгуйн мандалд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байв.
2
Тэр маалинган хувцас өмссөн хүнд —Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр атгаа дүүргэн хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.
3
Өнөөх хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байлаа. Тэгээд дотоод хүрээг үүл дүүргэв.
4
Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубээс дээшлэн сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв.
5
Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс Хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсдов.
6
Тэгээд тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан —Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээхэд өнөөх нь дотогш орж, дугуйны дэргэд зогсов.
7
Тэгэхэд херубуудын дунд байсан гал уруу нэг херуб нь херубуудын хоорондоос гараа сунган галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр алган дээр түүнийг тавив. Тэр түүнийг нь аваад гарав.
8
Херубуудын далавчных нь доор хүний гарын дүрстэй юм харагдав.
9
Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байлаа. Дугуйнуудын төрх нь биндэръяан гялбаа адил байв.
10
Дүр төрх нь гэвээс тэд дөрвүүлээ нэг адил, дугуйны дотор дугуй буй мэт байв.
11
Тэд хөдлөн, дөрвөн зүгийн алийг нь ч чиглэн явахдаа эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, чиглэсэн зүгээ даган явж байв.
12
Бүхий л бие, нуруу, гар, далавч нь бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв.
13
Намайг сонсож байхад тэр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ.
14
Тусбүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр мөн дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.
15
Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биетүүд юм.
16
Херубуудыг явахад дугуй ч хажууд нь явдаг. Мөн херубуудыг газраас хөөрөхөөр далавчнуудаа дэлгэхэд дугуй ч эргэж, эс салан дэргэд нь байв.
17
Херубуудыг тогтуун зогсох үед дугуй ч тогтуун зогсож, дээшээ хөөрөхөд нь дугуй ч тэдэнтэй хамт хөөрөв. Учир нь амьд биетүүдийн сүнс тэдний дотор байсан.
18
Тэгээд ЭЗЭНий цог жавхлан сүмийн босгоноос салж, херубуудын дээр тогтлоо.
19
Херубууд нь одохдоо нүдний минь өмнө далавчаа дэлгэн дэргэдэх дугуйнуудтай хамт газраас дээш хөөрөв. ЭЗЭНий өргөөний зүүн хаалганы орох үүдэнд зогсоход нь Израилийн Бурханы цог жавхлан дээр нь байв.
20
Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилийн Бурханы доор миний үзсэн амьд биетүүд юм. Тиймээс би тэднийг херубууд мөн болохыг мэдэв.
21
Тэд тусбүр дөрвөн нүүртэй, тусбүр дөрвөн далавчтай байв. Далавчных нь доор хүний гар мэт хэлбэртэй юм байв.
22
Тэдгээрийн нүүрний төрх нь, Хебар голын дэргэд миний үзсэн тэдгээр царай төрхтэй адил байв. Тусбүр чигээрээ урагшлав.
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 11 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48