bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 39
Ezekiel 39
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 40 →
1
Хүний хүү чи, Гогийн эсрэг эш үзүүлэн өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Мешех, Тубалын тэргүүн ноён болох Гог оо. Би чиний эсрэг байна.
2
Би чамайг эргүүлж, чамайг тууж, умардын хамгийн алслагдсан хэсгээс чамайг авч, Израилийн уулсын эсрэг авчрах болно.
3
Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, баруун гараас чинь сумнуудыг чинь авч чулуудна.
4
Чи өөрөө, хамаг цэрэг чинь, чамтай хамт буй ард түмнүүд бүгд Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувуу, хээрийн араатанд идэш болгон өгнө.
5
Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
6
«Би Магог дээр ба арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
7
Би ариун нэрээ Миний ард түмэн Израилийн дунд мэдүүлэх болно. Ариун нэр минь дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
8
Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэр нь Миний айлдсан нөгөө өдөр мөн.
9
Дараа нь Израилийн хотуудын оршин суугч нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай, халхавч, нум, сум, бороохой, жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно.
10
Тэд хээрээс мод авахгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Дээрэмдсэн юмсыг нь тэд дээрэмдэж, тоносон хүмүүсийн олзыг нь тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”
11
«Тэр өдөр Би Израилийн дотор оршуулах газрыг Гогт өгөх болно. Тэр нь тэнгисийн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий гэж нэрлэх болно.
12
Газар нутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилийн гэр нь тэднийг булшилсаар байна.
13
Тэр нутгийн хамаг ард олон ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдэнд нэр алдрыг авчирна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
14
«Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ.
15
Нутгаар дайран өнгөрөгчтэй адил өнгөрөн явж, хүний ясыг үзсэн хэн нэгэн нь түүнийг Хамон-гогийн хөндийд булшлагчид булах хүртэл нь түүний дэргэд тэмдэг босгох болно.
16
Хотын нэр нь ч хүртэл Хамона гэгдэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно.»
17
Хүний хүү чиний хувьд, Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. — Аливаа төрлийн шувууд, хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх асар их тахил болгон та нарын төлөө Миний өргөх гэж байгаа тахил уруу тал бүрээс цуглар.
18
Та нар хүчтэнүүдийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуц, хурга, ухна, бух буюу бүгд Башаны таргалуулсан мал юм.
19
Тийнхүү та нарын төлөө Миний өргөсөн тахилаас та нар цадталаа өөх идэж, согттолоо цус уух болно.
20
Та нар Миний ширээнд морьд, тэрэгчид, хүчит эрс болоод бүх дайчнаар цадна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
21
«Би үндэстнүүдийн дунд цог жавхлангаа илэрхийлнэ. Бүх үндэстэн Миний хэрэгжүүлсэн шүүлтийг мөн тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно.
22
Тэр өдрөөс хойш Израилийн гэр Намайг өөрсдийнхөө Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
23
Израилийн гэр Надад хийсэн хилэнцийнхээ улмаас цөлөгдсөн гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднээс нүүрээ нуун Би тэднийг дайснуудынх нь гарт өгч, тэд бүгд илдэнд унасан байсан билээ.
24
Бузар явдал, гэмт үйлдлийнх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, нүүрээ тэднээс нуусан» гэв.
25
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, тэднийг сэргээн, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би ариун нэрийнхээ төлөө хартай байх болно.
26
Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болоход ичгүүр гутамшигаа, Миний эсрэг хийсэн бүхий л харш юмсаа тэд мартах болно.
27
Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж, дайснуудынх нь газраас тэднийг цуглуулах үед Би олон үндэстний нүдний өмнө тэднээр дамжуулан ариусгагдах болно.
28
Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулж, дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй.
29
Би хойшид нүүрээ тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Сүнсээ асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 40 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48