bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 20
Ezekiel 20
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 21 →
1
Долдугаар оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув.
2
ЭЗЭНий үг надад ирж —
3
Хүний хүү чи, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би та нараар асуугдахгүй. Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”
4
Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд эцэг өвгөдийнх нь жигшүүрийг мэдүүлж,
5
тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав.
6
Би тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газрын сор, сүү, зөгийн балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.
7
Би тэдэнд “Хүн бүр чинь нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би Бурхан ЭЗЭН чинь мөн” гэж айлдав.
8
Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би “Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана” гэсэн юм.
9
Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийн үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.
10
Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан.
11
Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна.
12
Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн.
13
Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд зарлигуудаар минь эс явав. Хэрэв хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав. Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад хилэнгээ дээрээс нь асгана гэсэн.
14
Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө үйлдэв.
15
Бас Миний тэдэнд өгсөн сүү, зөгийн бал урсдаг бүх газрын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангарагласан нь
16
тэд тогтоолуудаас минь татгалзаж, Миний зарлигуудаар эс яван Амралтын өдрүүдийг минь буртагласан учир юм. Зүрх нь шүтээнүүдийнхээ араас дагав.
17
Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй.
18
Би цөлд хүүхдүүдэд нь “Та нар эцгүүдийнхээ тогтоомжуудаар бүү яв, шийдвэрүүдийг нь эс сахь, шүтээнүүдээр нь өөрсдийгөө бүү бузарла.
19
Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Зарлигуудаар минь явж, тогтоолуудыг минь сахиж, тэдгээрийг үйлд.
20
Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв.
21
Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь эс явж, хүн тэдгээрийг үйлдвэл түүгээр амьд явах тогтоолуудыг минь ч сахин үйлдээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан. Тиймээс цөлд тэдний эсрэг уураа гаргахын тулд Би тэдний дээр хилэгнэлээ цутгана гэсэн.
22
Гэвч дагуулан гаргахыг харсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ буртаглуулахгүйн тулд Би мутраа буцааж, нэрийнхээ төлөө үйлдсэн.
23
Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, нутгуудаар тараахаар Би цөлд тэдний эсрэг гараа өргөсөн.
24
Учир нь тэд тогтоолуудыг минь эс үйлдэн, зарлигуудаас минь татгалзаж, Амралтын өдрүүдийг минь буртагласан бөгөөд нүд нь эцгүүдийнхээ шүтээний араас дагасан.
25
Ингээд сайн бус тогтоомжуудыг, түүгээр амьдарч үл чадах шийдвэрүүдийг Би тэдэнд өгсөн.
26
Тэд хэвлийг анх нээгч бүхнийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар гэж зарласан. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд Би тэднийг эзгүйрүүлэх юм.»”
27
Тиймээс, хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эцэг өвгөд чинь Надад харш юм хийж Намайг доромжлов.
28
Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав.
29
Тэгээд Би тэдэнд “Та нарын очдог өндөр газар юу вэ?” гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама гэж дуудаж байсан.»”
30
Тиймээс Израилийн гэрт өгүүл. — Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү?
31
Өргөлүүдээ өргөж, хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнээрээ бузарлаж байна. Израилийн гэр ээ, Би та нараар зөвлүүлэх ёстой юу? Би амьд! Би та нараар зөвлүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
32
Та нар “Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил болно” гэж өгүүлэхэд бодолд чинь буй зүйлс биелэхгүй.
33
Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
34
«Би хүчит мутар, сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна.
35
Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно.
36
Эцгүүдийг чинь Египет нутгийн цөлд шүүсэн адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
37
«Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний холбоосонд оруулна.
38
Би та нарын дотроос тэрслэгчдийг, Миний эсрэг тэрслэл үйлдэгчдийг гаргана. Би тэднийг цагаачилж суугаа газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
39
Израилийн гэр ээ, чиний хувьд, явж хүн бүр шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өргөл, шүтээнүүдээрээ ариун нэрийг минь бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.
40
Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн зөвшөөрч, бүх ариун юмны чинь хамт, хандив, бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно.
41
Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тааламжит үнэр мэт хүлээн зөвшөөрнө. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгийг нотолно.
42
Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутагт авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
43
Бузарласан замууд ба үйлдэлээ та нар тэнд санах болно. Та нар үйлдсэн муу муухай хамаг зүйлээсээ болж өөрсдөө өөрсдөөсөө эгдүүцэн жигших болно.
44
Израилийн гэр ээ, Би муу явдлаар чинь эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин нэрийнхээ төлөө та нарт ийн үйлдэхэд та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
45
Одоо ЭЗЭНий үг надад ирж —
46
Хүний хүү, өмнө зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл.
47
Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана.
48
ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махбод харах болно. Тэр нь унтрахгүй» гэж өгүүл” гэв.
49
Тэгээд би —Аяа, Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” гэж хэлэв гэлээ.
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 21 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48