bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 47
Ezekiel 47
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 46
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 48 →
1
Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв.
2
Тэгээд тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан тойруулан явав. Харагтун, баруун гар талаас ус алгуурхнаар урсаж байв.
3
Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав.
4
Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав.
5
Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадахааргүй гол байв.
6
Тэр надад —Хүний хүү! Үүнийг харав уу? гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцааж аваачив.
7
Намайг буцаж ирсэнд, харагтун, голын энэтээ тэртээ эрэгт маш олон мод байв.
8
Дараа нь тэр надад айлдахдаа —Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа. Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог.
9
Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно.
10
Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байна. Тэдгээрийн загас нь төрлөөрөө Их тэнгисийн загас адил үлэмж их болно.
11
Гэвч түүний намаг болон балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно.
12
Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв.
13
Эзэн БУРХАН ингэж айлдав. —Та нар Израилийн арван хоёр овгийн дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.
14
Та нар үүнийг өв болгон нэгбүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг эцэг өвгөдөд чинь өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.
15
Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их тэнгисээс Хетлоны хоолойн замаар Зедад хүртэл,
16
Дамаскийн хил ба Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим, Хаураны хилийн дагуу байх Хазерхаттикон юм.
17
Хил нь тэнгисээс Дамаскийн хил дэх Хазар-енонд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ нь хойд тал билээ.
18
Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын тэнгис, Тамар хүртэл та нар хэмжих ёстой. Энэ нь зүүн тал.
19
Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн Египетийн горхи ба Их тэнгист хүрэх ёстой. Энэ нь урагшаа өмнөд тал.
20
Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын хоолойн эгц харалдаа хүрэх ёстой. Энэ нь баруун тал.
21
Ийнхүү та нар Израилийн овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун.
22
Та нар үүнийг өөрсдөдөө мөн та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн дотор чинь суугч ирмэл хүмүүст өв болгон шавга орхин хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дундах уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд шавгаар энэ нь ногдох болно.
23
Ирмэл хүний амьдарч буй овог дотор, та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
← Chapter 46
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 48 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48